Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-01-2020, 08:28   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХУР системээс авсан баримтыг үнэлэх талаар хэлэлцлээ

          "ХУР” төрийн мэдээлэл солилцооны системээс авах баримтыг бүх шатны шүүхэд нотлох баримтын түвшинд үнэлэх боломж, тулгамдаж буй асуудлын талаар иргэн, захиргааны хэргийн бүх шатны шүүхийн шүүгчид өнөөдөр хэлэлцлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн "Эрх зүйн боловсрол" академитай хамтран зохион байгуулсан "Анхан шатны шүүх Улсын бүртгэлийн ерөнхий газраас цахимаар лавлагаа авах эрх зүйн орчин” хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгчид, УБЕГ (Улсын бүртгэлийн ерөнхий газар)-ын төлөөлөгчид оролцсон юм. ХУР системээс авсан баримтыг үнэлэх талаар хэлэлцлээ

 

УБЕГ-ын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын газраас өнгөрсөн онд бүх шатны шүүхэд 2899 мэдээлэл гаргаж өгчээ. Мэдээллийг цахимаар солилцдог, түүнийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлснээр цаг хугацаа, хөрөнгө хэмнэхээс гадна төрийн үйлчилгээ авч байгаа иргэнд ач холбогдолтой талаар УБЕГ-ын Мэдээллийн технологийн газрын дарга Д.Ган-Эрдэнэ илтгэлдээ мэдээлэв. ХУР системээс авсан баримтыг үнэлэх талаар хэлэлцлээ

 

Шүүхийн ерөнхий зөвлөл УБЕГ болон бусад байгууллагатай хамтран "ХУР” системээс иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл зэрэг 18 төрлийн лавлагаа, мэдээллийг татаж авах зориулалттай "Шүүхийн цахим лавлагаа систем” нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан. Уг системийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээлэл, технологийн хэлтсийн даргын АҮТОГ Э.Амарсанаа танилцуулахдаа системийн аюулгүй байдлыг хамгаалалтын тоон гарын үсэг, Үндэсний дата төв, Шүүхийн ерөнхий зөвлөлийн төхөөрөмж хангах талаар мэдээлэв. Уг системийг шүүхэд ашигласнаар цаг хугацаа хэмнэж, иргэд зарим нотлох баримтыг бүртгэлийн байгууллагаас авах шаардлагагүй болох зэрэг ач холбогдолтой аж. ХУР системээс авсан баримтыг үнэлэх талаар хэлэлцлээ

 

Улсын бүртгэлийн цахим сан дахь мэдээлэл нь цаасан эх хувьтай адил байхыг Улсын бүртгэлийн тухай хуульд заасан. Мөн Засгийн газрын "Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 149 дүгээр тогтоолд төрийн мэдээллийн сангаас гарах боломжтой мэдээллийг "ХУР” системд хандаж авах талаар зөвлөсөн. ХУР системээс авсан баримтыг шүүхэд нотлох баримтаар үнэлэх боломж, эрх зүйн орчны талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга С.Билгүүн нар илтгэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын "Хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд цахим баримтыг нотолгооны хэрэгслээр тогтоох тухай заасан байдаг. Мэдээлэл солилцооны системээс авсан баримтыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх эрх зүйн орчин байгаа эсэх тал дээр шүүгчид өөр, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.

 ХУР системээс авсан баримтыг үнэлэх талаар хэлэлцлээЦахимаар авсан баримтыг нотлох баримтаар үнэлэх зохицуулалтыг хуульд тусгаж өгсний дараа шүүх цахим лавлагааны системийг хэрэглэх шаардлагатай талаар зарим шүүгч байр сууриа илэрхийлсэн. Тоон гарын үсэг болон мэдээллийн аюулгүй байдлыг хангасан тохиолдолд шүүх "ХУР" системээс мэдээлэл татаж ашиглах боломжтой талаар ч зарим шүүгч хэлэв. Гэхдээ "Шүүхийн цахим лавлагаа систем”-ийг нэг шүүхэд туршилтаар ашиглахыг зөвлөж байв. Шүүгчдийн саналыг нэгтгэн зөвлөмж гаргаж, үйл ажиллагаандаа тусгана гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэг хэлэлцүүлгийн төгсгөлд хэллээ.


Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс
Нийтэлсэн admin   Үзсэн: 420   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |