Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-04-2020, 06:15   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

 

         Миний бие Чантуу овогтой Пүрэвдорж нь Иргэний паспортын оны зөрүүг гаргуулах хүсэлт өгсөн билээ. Зөрүүг гаргуулж хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр зэргийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг шийдвэрлэж өгсөн шүүгч Б.Эрдэнэмөнх туслах С.Цэнд-Аюуш нарт болон шүүхийн бүх ажилчдад баярлаж талархсанаа илэрхийлж байна. Шударга шүүгч ажилчдадаа ажлын өндөр амжилт  хүсэж сайн сайхныг ерөөж байна. Шүүхээр анх удаа орж насаараа паспортын зөрүүтэй явсан миний биеийг жинхэнэ үнэн зөвөөр нь шийдэж өгсөн шүүхийнхэндээ баярлаж талархсанаа илэрхийлж байна.

 

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2-р багийн иргэн Д.Пүрэвдорж


 

Нийтэлсэн admin   Үзсэн: 440   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Ёсдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930