Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-05-2020, 02:41   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ЗАРИМ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Э.БАТБАЯР, ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА О.АМГАЛАНБААТАР НАР ШИЛЖИН ТОМИЛОГДСОН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА, ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛОГДСОН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ӨНӨӨДӨР ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

 

 

УУЛЗАЛТАД СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Д.ОДХҮҮ, БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Д.БОЛОР, НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Н.БАТХҮҮ, БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Б.БЭЭЖИН БОЛОН БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ З.БАЯРЖАРГАЛ, БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ц.ГҮНЗАЯАБАЯР НАР ОРОЛЦСОН ЮМ. МӨН ШҮҮХИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДАРГА Ж.САЙНХИШИГ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗРЫН ДАРГА Ш.ОТГОНЦЭЦЭГ НАР БАЙЛЦАВ.

ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ХЭВИЙН НӨХЦӨЛИЙГ ХАНГАХ, ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ҮР НӨЛӨӨГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЗОРИЛГООР ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ ЗАРИМ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ШИЛЖҮҮЛЭН ТОМИЛОХ ШИЙДВЭР ГАРГАСНЫГ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ДУРДААД ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ШИЛЖҮҮЛЭН ТОМИЛСОНТОЙ ХОЛБООТОЙ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРУУДАД ХҮНИЙ НӨӨЦ БОЛОН САНХҮҮ, ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭГ ХИЙГДЭХГҮЙГ АНХААРУУЛЛАА. МӨН КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН ШҮҮХИЙН БАЙРАНД АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖИЛТИЙН ДЭГЛЭМИЙГ САЙТАР САХИХЫГ САНУУЛЛАА.

ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ХЯНАЛТЫГ ДЭЭШЛҮҮЛЖ, ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАХ ТАЛААР ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА О.АМГАЛАНБААТАР ЗӨВЛӨВ.

 

ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТЭС


Нийтэлсэн admin   Үзсэн: 268   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Долоодугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031