ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН АГУУЛГЫГ ТОДОРХОЙЛЛОО » Сайхан сум дахь Сум дундын шҮҮх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-05-2020, 09:03   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН АГУУЛГЫГ ТОДОРХОЙЛЛОО

"Шүүгчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг судлах, шинэчлэх боловсруулах” ажлын хэсгийн гурав дахь удаагийн хурал 2020 оны тавдугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд боллоо.

 

Хурлаар Шүүгчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг судлах, шинэчлэн боловсруулах, гадаад орнуудын Шүүгчийн ёс зүйн дүрмийг судлах дэд ажлын хэсгүүд хийсэн судалгаагаа танилцуулж, нэгтгэн дүгнэлээ. Мөн шинэ Хуульчийн ёс зүйн дүрмийн ерөнхий бүтэц, агуулгыг тодорхойлж, дэд ажлын хэсгүүдэд холбогдох ажлыг хуваарилсан юм.

Тус ажлын хэсгийн дараагийн хурал 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр болно.

Нийтэлсэн admin   Үзсэн: 105   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Гуравдугаар сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031