Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-05-2020, 08:46   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ШҮҮХ ХУРАЛДААН УДИРДАХ УР ЧАДВАР-I” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр "Шүүх хуралдаан удирдах ур чадвар- I” сургалтыг зохион байгуулав.

Шүүгчийн шүүх хуралдааныг үр нөлөөтэй удирдах онол арга зүйн болон практик мэдлэг, чадварыг дээшлүүлэх, сайн туршлагаа харилцан солилцох замаар шүүх хуралдааныг удирдах шүүгчийн арга барил, чадварт үнэлгээ өгөх, цаашид анхаарах асуудлыг тодорхойлох зорилго бүхий тус  сургалтад нийслэл болон орон нутаг дахь анхан шатны шүүхийн шүүгчид хамрагдлаа.

Сургалтын эхэнд Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг Монгол улсад шинэ шүүгчийг бэлтгэх сургалтын хэрэгцээ шаардлагыг олон улсын шинжээчдийн судалгаанд онцолсныг дурдаад "Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөр”-ийн дагуу анх удаа зохион байгуулж байгаа шүүгчийн шүүн таслах чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх мэдлэг, дадлага, ур чадварыг олгох тус сургалт сургалтын ач холбогдол, анхаарах асуудал, цаашид чанаржуулан сайжруулах арга хэлбэрийн талаарх бодит үнэлгээгээ харамгүй илэрхийлэхийг шүүгчдээс хүссэн юм.

 

Шүүх хуралдаан удирдах ур чадвар-I сургалтын хөтөлбөр нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн  даргын 2019 оны  71 дүгээр тушаалаар батлагдсан бөгөөд  эрүү, иргэний хэргийн дагнасан чиглэлээр зохион байгуулж байгаа юм.

 

 

Сургалтыг ахмад шүүгч М.Наранцэцэг "Шүүх хуралдаан удирдах үндсэн ойлголт” сэдвийн хүрээнд Шүүх хуралдааны үндсэн зарчим, нийтлэг журам, онцлог, Шүүх хуралдааны бэлтгэлийг хангах, Шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт, Шүүх хуралдааны танхимд эерэг уур амьсгал бүрдүүлэх нь, Шүүхийн аюулгүй байдал, Шүүх хуралдааны даргалагчийн үүрэг, хариуцлага, шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх нь, Шүүх хуралдаан удирдахад анхаарах сэтгэл зүйн онцлог,   Шүүх хуралдааны явцад шүүгчийн гаргадаг нийтлэг алдаа, дутагдал, түүнээс урьдчилан сэргийлэх нь” Шүүх хуралдаанд хэргийн оролцогчидтой харилцах харилцаа хандлага сэдвийн хүрээнд "Шүүх хуралдаанд оролцогч, тэдгээрийн зан төлөв, онцлог, Шүүх хуралдаанд оролцогчийн сэтгэл зүйн байдлыг танин мэдэх нь, Шүүх хуралдааны танхимд хэргийн оролцогчидтой харилцах нь,  Шүүгчийн харилцааны элемент: Үгэн ба үгэн бус харилцаа, идэвхтэй сонсох чадвар” сэдвүүдээр  тус тус удирдан явууллаа. 

Сургалтын төгсгөлд оролцогчид загварчилсан шүүх хуралдаан удирдаж, тодорхой тохиолдол дээр дүрд тоглож, дүн шинжилгээ хийж, шүүх хуралдаан удирдах сайн туршлагаа хуваалцав.

 

 

Сургалтад оролцсон шүүгчид хуульчийн үргэлжилсэн сургалтын 1 багц цаг хангах юм.

Шүүх хуралдаан удирдах ур чадвар-I сургалтын хоёрдугаар ээлж маргааш буюу 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн чиглэлээр зохион байгуулагдана. 

 

 

 

                      ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Нийтэлсэн admin   Үзсэн: 360   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |