Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-06-2020, 00:49   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ШҮҮХИЙН ЦАХИМ ЛАВЛАГААНЫ СИСТЕМ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


"Шүүхийн тамгын газар Төрийн мэдээлэл солилцооны "ХУР” системээс цахим хэлбэрээр лавлагаа, мэдээллийг авах журам ба Шүүхийн цахим лавлагааны систем” сургалтыг танхимын болон цахим хэлбэрээр 05 дугаар сарын 29, 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулав.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 61 дүгээр тушаалаар батлагдсан "Шүүхийн тамгын газар Төрийн мэдээлэл солилцооны "ХУР” системээс цахим хэлбэрээр лавлагаа, мэдээллийг авах журам”-ын хэрэгжилтийг хангах, Шүүхийн цахим лавлагааны системд ажиллах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх зорилго бүхий тус сургалтад нийслэл болон орон нутаг дахь эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын лавлагаа, мэдээлэл хариуцсан бүртгэлийн ажилтнууд хамрагдлаа.

 

Төрийн мэдээлэл солилцооны "ХУР” системээр дамжуулан бүх шатны шүүх 18 төрлийн лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр тоон гарын үсэг ашиглан авснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай болгож, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг илүү үр нөлөөтэй эдлүүлэх нөхцөл бүрдэх юм.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ

УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

Нийтэлсэн admin   Үзсэн: 228   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Нэгдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031