Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-07-2020, 07:56   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЯВЦЫГ WWW.LIVECOURT. MN САЙТААР МЭДЭЭЛЖ БАЙНА

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хуралдааны явц, шийдвэрлэсэн байдлыг олон нийтэд ил тод, нээлттэй хүргэх үүднээс "www.livecourt.mn" цахим хуудаст нэгдлээ. 

 

Энэхүү систем нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа эрүүгийн хэргийн шүүх хуралдаан эхэлсэн, үргэлжилж байгаа, зөвлөлдөж байгаа болон шийдвэрлэсэн байдлын талаарх мэдээллийг сонирхож буй этгээд, хэвлэл мэдээллийн ажилтан шүүх хуралдааны талаарх бодит мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч шуурхай авах боломжийг бүрдүүлж байгаа юм.

 

 

 

Тус цахим систем нь шүүх хуралдааны явц, бүрэлдэхүүн, өмгөөлөгч, хэргийн оролцогчдын мэдээллийг цахимаар харах боломжтой бөгөөд ялангуяа өмгөөлөгчдийн үйл ажиллагааг хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэдэг болсноороо онцлогтой.

 

Цахим системд өмгөөлөгчид болон иргэд хандахдаа интернэт броувсер дээрээ www.livecourt.mn домэйн хаягийг бичиж орно. Гарч ирсэн хуудсанд шүүх, огноо, хуралдааны танхимаас сонголтоо хийж тухайн өдрийн хурлын явлцыг "МЭДЭЭЛЭЛ ШИНЭЧЛЭХ” товч дарж шүүх хуралдааны мэдээллийг байнга шинэчилж үзнэ.

 

Одоогийн байдлаар энэхүү системийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд хэрэглэж байна.

 

 

Төв аймаг дахь Шүүхийн тамгын газар

Нийтэлсэн admin   Үзсэн: 330   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Арванхоёрдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031