ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”, “ӨРГӨМЖЛӨЛ”-ӨӨР ШАГНАВ » Сайхан сум дахь Сум дундын шҮҮх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-07-2020, 10:19   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”, “ӨРГӨМЖЛӨЛ”-ӨӨР ШАГНАВ


 

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын түүхт 30 жилийн ойг тохиолдуулан шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах албан үүргээ нэр төртэй биелүүлж байгаа цагдаагийн алба хаагчдыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”, "Өргөмжлөл”-өөр шагналаа.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном, тус газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Бат-Эрдэнэ нарыг шагнав.

 

"Өргөмжлөл”-өөр Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Эргүүл хамгаалалтын офицер, цагдаагийн дэслэгч Г.Тэмүүжин, эргүүл хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Галсантогтох, тус газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн хамгаалах офицер, цагдаагийн ахмад Д.Эрдэнэжаргал, цагдаа, жолооч Т.Цэвээндорж нарыг шагналаа. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад С.Марат, тус газрын хамгаалалын офицер, цагдаагийн ахмад Ц.Дөлбаяр, эргүүл хамгаалалтын офицер, цагдаагийн дэслэгч Э.Мөнхдалай, эргүүл хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Д.Дагвадорж нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Өргөмжлөл”-өөр шагнасан юм.

 

Шагналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг Цагдаагийн байгууллагын 99 жилийн ой, "Цагдаагийн болон дотоодын цэргийн өдөр”-өөр гардууллаа.

 

Нийтэлсэн admin   Үзсэн: 11   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Наймдугаар сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31