Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-08-2020, 04:26   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

МАГИСТРЫН СУРГАЛТАД МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧ ХАМРАГДАХААР БОЛЛОО


Шүүхийн ерөнхий зөвлөл, Сингапур улсын Шүүхийн коллеж хоорондын  хамтын ажиллагааны хүрээнд Сингапур улсын Шүүхийн коллеж, тус улсын  Менежментийн их сургуулийн Хууль зүйн сургууль хамтран шүүгч нарт зориулсан магистрын сургалтад суралцах тэтгэлэгт /"Хууль зүйн ухааны магистрын зэрэг олгох/" хөтөлбөрийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn вэбсайтад зарласан билээ.

Өнгөрсөн хугацаанд тус хөтөлбөрт Монгол Улсаас цөөнгүй тооны шүүгчид хамрагдах хүсэлтээ ирүүлсэн бөгөөд Сингапур улсын Шүүхийн коллеж болон Сингапур улсын Менежментийн их сургуулийн Хууль зүйн сургууль нарын хамтарсан сонгон шалгаруулах хороо дүнгээ гаргасан байна.  

Сингапур улсын Менежментийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хууль зүйн ухааны магистрын зэрэг олгох 2020 оны хөтөлбөрт Монгол Улсаас Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ хамрагдахаар шалгарав.

Тус хөтөлбөр нь танхимын академик сургалтыг практиктай хослуулснаараа давуу талтай бөгөөд дэлхийн олон орны шүүгч нар хамрагдах юм. Хөтөлбөрт мэргэшсэн, гүнзгийрүүлсэн хуулийн онол, практикийн хичээлүүд орж шүүхийн менежментийг шинэ түвшинд гаргах залуу шүүгчдийг бэлтгэх зорилготой юм.

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Нийтэлсэн admin   Үзсэн: 194   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Наймдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031