Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-08-2020, 03:19   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь

Сум дундын шүүхийн хамт олонд

 

2020 оны 08-р сарын 07-ны өдөр                                                                                                                 Сайхан сум

 

 

          Миний бие Мондон овогтой Цацрал нь Завхан аймагт ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүсэлт гаргасан юм. Миний энэ хүсэлтийг маш түргэн хугацаанд шийдвэрлэж өгсөн шүүхийн хамт олонд болон шүүгч Г.Алгирмаад баярлаж, талархаж байгаагаа илэрхийлж байна. Иргэд бидэнд зардал, чирэгдэл учруулахгүй хурдан шийдэж өгдөг юм байна. Нийт шүүхийн хамт олондоо баярлаж байгаагаа дахин дахин илэрхийлж байна. Шүүхийн хамт олондоо баярлалаа.

 

 

Талархал илэрхийлсэн иргэн:  М.Цацрал

 

 

           Миний бие Самдан овогтой Сампилноров нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан юм. Миний энэхүү хүсэлтийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгсөн.  Шүүхийн хамт олон болон шүүгч Г.Алгирмаад маш их баярлалаа.

 

 

Талархал илэрхийлсэн иргэн:  С.Сампилноров

Нийтэлсэн admin   Үзсэн: 392   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Зургаадугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930