Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-09-2020, 05:46   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ТУРКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ЗОХИЦУУЛАХ АГЕНТЛАГ (ТИКА)-ТАЙ ИРЭХ ЖИЛҮҮДЭД ИДЭВХТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА


       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Бүгд Найрамдах Турк Улсын Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч ноён Эмрах Устаөмэртэй 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр уулзлаа. 

Уулзалтын эхэнд талууд хоёр улсын шүүхийн байгууллагууд хоорондын уламжлалт харилцаа сэргэн хөгжиж, ажил хэрэгч уулзалт, яриа хэлэлцээ идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Уг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ТИКА олон улсын байгууллагын оролцоо, санал санаачилга чухал болохыг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч хоёр байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

 

 

Тус хамтын ажиллагааны хүрээнд 2021 оноос Монгол Улсын шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй, олон улсын стандартад хүргэх чиглэлээр шүүхийн барилга байгууламжийг сайжруулах, засварлах, тоног төхөөрөмжийн шинэчлэл зэргийг шат дараалалтай хийж хэрэгжүүлэх, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгуулах зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаар ярилцав.

Уулзалтад Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, ахлах зохион байгуулагч С.Гандолгор болон ТИКА олон улсын байгууллагын төслийн менежер О.Соёлмаа нар байлцав.

 

 

 

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Нийтэлсэн admin   Үзсэн: 317   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Зургаадугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930