Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-10-2020, 08:26   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"ЧИМЭГЭ СИСТЕМ"-ИЙГ ШҮҮХЭД НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗАЛТ БОЛЛОО


        Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагууд өнөөдөр "Чимэгэ” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, монгол хэлний дуу, яриаг бичвэр болгон боловсруулдаг "Чимэгэ бичээч” системийг шүүхэд нэвтрүүлэх талаар санал солилцлоо. Энэхүү уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэрьяа, Шүүхийн мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа болон "Болорсофт” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Бадрал, тус компанийн зөвлөх Н.Болдхүү, менежер Б.Золжаргал нар оролцсон юм.

 

   

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Монгол Улсын шүүхэд мэдээлэл, технологийн дэвшлийг нэвтрүүлж, иргэдэд шүүхийн үйлчилгээг ойртуулах, хурдан шуурхай хүргэхэд технологийн дэвшлийг ашиглах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгааг онцлов. "Чимэгэ” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Бадрал "Хуулийн салбарт протоколын систем их хэрэгтэй байдаг. "Чимэгэ систем”-ийг шүүх хуралдааны үед туршиж үзэх боломжтой. Олон улсын арбитрын шүүхэд бол дуугаар хөрвүүлдэг систем нэвтрүүлсэн туршлагууд байна. Бид ч нийгмийн хариуцлагын үүднээс "Чимэгэ систем”-ийг шүүхэд нэвтрүүлж, шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах сонирхолтой байгаа” гэлээ. Тэрээр "Чимэгэ систем”-ийг танилцуулж, монгол хэлний дуу яриаг хэрхэн бичвэр болгон хувиргаж байгааг сонирхуулав.

 

 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар "Эхний ээлжид нийслэлийн ачаалал ихтэй зарим шүүхэд шүүх хуралдааны нарийн бичиг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөд "Чимэгэ систем-ийг туршилтын журмаар ашиглаж үзэх санал тавьсан юм. "Чимэгэ” ХХК-ийн удирдлагууд энэхүү саналыг хүлээн авч, ойрын хугацаанд "Чимэгэ систем”-ийг шүүхэд туршилтын журмаар нэвтрүүлэх тохиролцоонд хүрлээ.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 238   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Зургаадугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930