Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-10-2020, 03:06   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ


     Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 27 дугаар тушаалаар батлагдсан "Шүүхийн сургалтын 2020 оны нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу "Шүүхийн захиргааны ажилтны мэргэшүүлэх сургалт” 2020 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд шүүхийн сургалтын "Баяндөхөм” цогцолборт зохион байгуулагдлаа.

 

 

     

     Тус сургалтын зорилго нь шүүх эрх мэдэл, шүүхийн захиргааны тухай ойлголт, хөгжил, төлөвшил, алсын хараа, эрхэм зорилгын талаар мэдлэгийг дээшлүүлэх, хэргийн хөдөлгөөний удирдлага, стандарт, эрх зүйн актын төсөл боловсруулах зэрэг ажил үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэгийг олгох, шүүхийн захиргааны ажилтны харилцаа, хандлага, ёс зүй, хариуцлага болон Төрийн албаны тухай хууль тогтоомжтой холбоотой мэдлэгийг дээшлүүлэх, хэргийн оролцогч, иргэд, олон нийттэй харилцах мэдрэмж, соёл, хандлагыг төлөвшүүлэх, шүүхийн захиргааны ажилтны ажлын байрны онцлог, үндсэн чиг үүрэгт дадлагажуулахад чиглэгдсэн юм.

 

   

     Сургалтаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын референт С.Нямбаяр "Төрийн жинхэнэ албан хаагчийн  болон байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”, "Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, арга зүй” сэдвээр, Төрийн албаны зөвлөлийн сургалт хариуцсан референт Б.Оюуннасан "Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа” сэдвээр, лектор Ц.Оюунгэрэл "Хувь хүний манлайлал, удирдан зохион байгуулах ур чадвар” сэдвээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн референт А.Ганзориг "Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, түүний хэрэгжилт,  бүртгэл, нэгдсэн систем”, "Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, түүний хэрэгжилт, ИХШХША-ны нэгдсэн систем” сэдвээр, Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ц.Амарсанаа "Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, түүний хэрэгжилт,  бүртгэл, нэгдсэн систем” сэдвээр хичээл зааж, харилцан ярилцлаа.

 

 

     Сургалтын төгсгөлд Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийн тулгамдаж буй асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баримталж буй бодлого, Шүүхийн тухай хуулийн төсөлд шүүхийн захиргааны ажилтны идэвх оролцоо чухал болохыг онцлов. Төрийн албаны тухай хууль, дагалдан гарсан журмуудын хэрэгжилт, мэргэшүүлэх багц сургалтын талаар санал солилцлоо.

Сургалтад нийслэл болон орон нутаг дахь шүүхийн тамгын газрын нийт 57 захиргааны ажилтан хамрагдлаа.  

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Нийтэлсэн admin   Үзсэн: 343   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |