СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХЭД БАЯРЛАЛАА » Сайхан сум дахь Сум дундын шҮҮх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-12-2020, 02:58   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн хамт олонд:
      Хорио цээр цар тахлын дэглэмийн үед түргэн шуурхай боломжит бүх нөхцөлүүдийг ашиглан ажиллаж миний гаргасан хүсэлтийн хариуг шийдвэрлэж өгсөнд гүнээ талархаж байна. Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт амьдралд тань аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Баярлалаа.


Сайхан сумын иргэн        Д. Пүрэвдорж

2020.12.16 


 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ

СУМ ДУНДЫН ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

 

   Миний бие Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-овоо 3-р багийн иргэн О.Отгонцэцэг нь 2020 оны 12 сарын 11- ний өдрийн 11 цагаас шүүх хуралд цахимаар нэхэмжлэгчээр оролцлоо. Цахимаар шүүх хуралд оролцоход гарсан саад бэрхшээл байсангүй. Харин ч хугацаа хэмнэсэн дээрээс нь зардал гарахгүй эдийн засгийн хувьд ч хэмнэлтэй байлаа. Миний гаргасан хүсэлтийг хурдан шийдвэрлэсэн та бүхэндээ баярлалаа. Ажлын амжилт хүсье.

 

                                   Иргэн:     О.Отгонцэцэг

2020.12.11

Нийтэлсэн admin   Үзсэн: 99   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Нэгдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031