МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2020 ОНЫ ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ДҮН МЭДЭЭ, ШҮҮХИЙН АЧААЛАЛ » Сайхан сум дахь Сум дундын шҮҮх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-02-2021, 04:52   Хэсэг: Мэдээлэл, Мэдээ,Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2020 ОНЫ ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ДҮН МЭДЭЭ, ШҮҮХИЙН АЧААЛАЛ

 

Монгол Улсын шүүх 2020 онд 100258 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Монгол улсын анхан шатны шүүхүүд эрүүгийн 13465, иргэний 53678, захиргааны 1524 хэрэг нийт 68667 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 20963 зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж, 13380 хүн, 5 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж, 1412 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 2969 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1666 хүний цагдан хорих хугацаа сунгажээ.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 38 хэргээр буюу 0.3 хувиар, иргэний хэрэг 10281 хэргээр буюу 23.7 хувиар тус тус өссөн бол захиргааны хэрэг 223 хэргээр буюу 12.8 хувиар буурсан байна.

Давж заалдах шатны шүүх 2020 онд эрүүгийн 2702, зөрчлийн 516, иргэний 3436, захиргааны 1476 хэрэг, нийт 8013 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх 2020 онд эрүүгийн 685, иргэний 1104, захиргааны 709 хэрэг нийт 2498 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна.

Тайлант хугацаанд шүүхээс 28.9 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхэд бүрэлдэхүүнтэй 2035 хуралдаанд 2066 иргэдийн төлөөлөгч оролцжээ.

 

А. Эрүүгийн хэрэг

Зарим хүнд гэмт хэргийн тоо өсөв. (хүнийг алах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, залилах, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг өссөн дүнтэй байна)

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

  • Хүнийг алах гэмт хэрэг 23 хэргээр буюу 12.3 хувиар,
  • Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах санаатай уруулах гэмт хэрэг 41 хэргээр буюу 12.7 хувиар,
  • Залилах гэмт хэрэг 110 хэргээр буюу 18.2 хувиар,
  • Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 11 хэргээр буюу 6.5 хувиар, бусад төрлийн гэмт хэрэг 677 хэргээр буюу 26.1 хувиар тус тус өссөн байна.

Зарим төрлийн гэмт хэрэг буурав.

  • Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 139 хэргээр буюу 2.4 хувиар,
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 109 хэргээр буюу 51.9 хувиар,
  • Хүчиндэх гэмт хэрэг 21 хэргээр буюу 6.4 хувиар,
  • Хулгайлах гэмт хэрэг 57 хэргээр буюу 3.4 хувиар,
  • Дээрэмдэх гэмт хэрэг 47 хэргээр буюу 14.9 хувиар,
  • Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 42 хэргээр буюу 70 хувиар,
  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 108 хэргээр буюу 9.5 хувиар тус тус буурсан байна.

Урьд ял шийтгүүлсэн хүний тоо өсөв.

Монгол Улсын анхан шатны шүүхээс нийт 13380 хүн, 5 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Ял шийтгүүлсэн нийт 13380 хүнийг зарим бүлгээр авч үзвэл ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оноос 58 хүн буюу 4.0 хувиар, урьд ял шийтгүүлсэн хүний тоо 576 буюу 19.2 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 527 хүнээр буюу 20.3 хувиар тус тус өссөн бол бүлэглэж үйлдсэн хүний тоо 60 хүнээр буюу 6.9 хувиар, өсвөр насны хүн 132 хүнээр буюу 36.7 хувиар тус тус буурсан дүнтэй гарсан байна.

Ял шийтгүүлэгчдийн дотор 35-аас дээш насны насны ял шийтгүүлэгчид 5224 байгаа нь нийт ял шийтгүүлэгчдийн 39.0 хувийг эзэлж байна.

Гэмт хэргийн улмаас 30283 хүн, 447 төрийн байгууллага, 137 компани хохирсон байна.                  

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүдийн хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх оноос 416 хэргээр буюу 18.2 хувиар, хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 11 хэргээр буюу 1.6 хувиар тус тус өссөн байна.  

Б. Иргэний хэрэг

Иргэний нийт хэрэг 21.6 хувиар өсөв.

           Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 10281 хэрэг буюу 23.7 хувиар өссөн байна. Иргэний хэрэг ийнхүү өсөхөд худалдах, худалдан авахтай холбоотой маргаан 1633 хэргээр буюу 27.5 хувиар, зээлийн гэрээтэй холбоотой маргаан 108 хэргээр буюу 1.9 хувиар, банкнаас олгох зээлтэй холбоотой маргаан 1196 хэргээр буюу 69.5 хувиар, банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой маргаан 1471 хэргээр буюу 2.3 дахин, ажилласан жил тогтоосон маргаан 4115 хэргээр буюу 54.7 хувиар, гэр бүлийн маргаан  283 хэргээр буюу 6.4 хувиар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэрлэсэн маргаан 143 хэргээр буюу 41.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

            Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 292 хэргээр буюу 9.3 хувиар өссөн бол хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оноос 228 хэргээр буюу 17.1 хувиар буурсан байна.

В. Захиргааны хэрэг

 

Тайлант хугацаанд захиргааны нийт хэрэг 1.6 хувиар буурав.

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өмнөх оноос 223 хэргээр буюу 12.8 хувиар буурсан байна. Төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 80 буюу 2.3 дахин, тендерийн маргаан 13 буюу 21.3 хувиар, татварын маргаан 31 буюу 52.5 хувиар, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 13 буюу 59.1 хувиар тус тус өссөн бол төрийн албаны маргаан 63  буюу 18.8 хувиар, ашигт малтмалтай холбоотой маргаан 26 буюу 16.9 хувиар, газрын маргаан 87 буюу 20.9 хувиар, нийгмийн даатгалын маргаан 10 буюу 23.3 хувиар, сонгуулийн маргаан 8 буюу 44.4 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг өмнөх оноос 60 хэргээр буюу 4.2 хувиар, хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг өмнөх оноос 101 хэргээр буюу 16.6 хувиар тус  тус өссөн байна.

 

                        Г. Зөрчлийн хэрэг

Улсын хэмжээнд 2020 онд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд 21631 хүнд холбогдох 20992 хэргийг хүлээн авч, 20885 хэргийг хянан шийдвэрлэж, тайлант хугацааны эцэст 37 хэргийн үлдэгдэлтэй байна. 

Анхан шатны шүүхээс харьяаллын дагуу хүлээн авсан хэрэгт холбогдсон 21631 хүнээс шийтгэл оногдуулах саналтай ирүүлсэн 182 хүнд холбогдох саналыг хэрэгсэхгүй болгож, шийтгэлээс 65 хүнийг чөлөөлж, 21070 хүн, 41 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан байна.

Иргэн болон захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 онд дээрх 78 зөрчилд холбогдуулан 78 хүнийг торгосноос шийтгэл оногдуулсан хүн 76, хуулийн этгээд 2 байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тайлант хугацаанд 117 зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн байна. 

Монгол Улсын шүүхийн 2020 оны шүүн таслах ажиллагааны дүн мэдээ, шүүхийн ачааллыг харуулсан танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС


Нийтэлсэн admin   Үзсэн: 166   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Арваннэгдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930