Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-06-2021, 09:58   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Д.ЦЭРЭНДУЛАМД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

 

     Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар ахмад шүүгч Дашдоржийн Цэрэндуламд Монгол Улсын Гавьяат хуульч цол олголоо. 


     Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Гавьяат хуульч цол гардаж авсан Дашдоржийн Цэрэндуламд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд хүндэтгэл үзүүллээ. 

 

 

     Д.Цэрэндулам нь 1939 онд Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 83 настай ахмад шүүгч бөгөөд шүүхийн байгууллагад 46 жил ажилласнаас 34 жил шүүгч, өмгөөлөгчөөр 12 жил идэвх зүтгэлтэй, он удаан жил, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллажээ. 

 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор Э.Батбаяр хүндэтгэлийн ажиллагаанд хэлсэн үгэндээ "Өнөөдөр шүүх эрх мэдлийн салбарт бахдам сайхан үйл явдал тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагнагдсан, Нийслэлийн шүүхийн ахмад шүүгч Дашдоржийн Цэрэндулам Танаа Шүүхийн ерөнхий зөвлөл гүн хүндэтгэлээ илэрхийлж, халуун баяр хүргэе. Шүүхийн байгууллагад амьдралынхаа 46 жилийн нөр их хөдөлмөр зүтгэлийг зориулж, шударга ёсны үйлсэд үлэмж хувь нэмэр оруулсан хичээл зүтгэлээ төрдөө үнэлүүлж, 90 насны сүүдэр шүргэж байгаа эрхэм буурай Танд урт насалж, удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Монгол Улсын гавьяат хуульч Таны шүүхийн хөгжилд оруулсан хичээл зүтгэл, олон жилийн бахархалт түүх намтар, Монголын шүүх эрх мэдлийн салбарт эрхэм үнэ цэнийг илтгэсээр байх болно. Таны амьдралд сайн сайхны дээдийг хүсье” хэмээн баяр хүргэв.

 

     Монгол Улсын гавьяат хуульч Д.Цэрэндулам "Шүүх бол миний амьдралын утга учир, хувь заяа, "гэр орон”. Би амьдралынхаа хагас зуу шахам жилийг Монгол Улсын шүүхэд чин шударгаар хөдөлмөрлөж зориулсан. Өнөөдөр Монгол төрийн тэргүүн, Ерөнхийлөгчийн зарлигаар  "Монгол Улсын гавьяат хуульч” хэмээх эрхэм хүндтэй соёрхол хүртсэндээ миний бие туйлын баяртай байна. 


     Хөдөлмөр зүтгэлийг минь үнэлж, энэхүү шагналд нэр дэвшүүлсэн Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэлийн шүүх, Шүүхийн ахмадын хороондоо гүн талархал илэрхийлье. Шүүх бол шударга ёсны өргөө. Шүүгч хүн гартаа хуулиа хатуу атгах ёстой. Хуулийн дагуу шударга ёсыг хэрэгжүүлж, шүүгч хэмээх эрхэм хүндтэй, өндөр хариуцлагатай албан үүргээ гүйцэтгээрэй гэж Монгол Улсын бүх шүүгчдэдээ захья. Та бүхний шударга ёсны ариун үйлс үргэлж өөдөө дээшээ байж, амьдрал нь аз жаргалаар дүүрэн байхыг ерөөл дэвшүүлье. Бүгдэд нь чин сэтгэлээсээ баярлалаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

 


     Тэрээр шүүгчээр ажиллаж байхдаа эрүүгийн насанд хүрээгүй хүүхдийн хэрэг, социалист өмчийн эсрэг гэмт хэрэг, албан тушаал, авто аваар, иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт мөн хөдөлмөрийн маргаан, бусдад гэм хор учруулсан, гэр бүл, зохиогчийн эрх, аж ахуйн маргаан зэрэг жилд 250-300 иргэний хэрэг, 70-100 гаруй эрүүгийн хэргүүдийг хянан шийдвэрлэж байжээ.

 

     Гавьяат хуульч Д.Цэрэндулам нь 1964-1966 онд Булган аймгийн шүүхэд шүүгч, 1966-1981 онд Сүхбаатар районы шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад 1982-1997 онд Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын арбитрт арбитрчаар, 1982-1997 онд Нийслэлийн шүүхэд шүүгч, 1997-2010 оныг хүртэл Монголын Өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр тус тус ажилласан. 


      Ажиллах хугацаандаа 1966 онд Шүүхийн тэргүүний ажилтан, 1969 онд Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, 1970 онд 50, 50, 70, жилийн ойн медалиуд, 1982 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2010 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүндэт тэмдэг, 2019 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдаж байв. 
Д.Цэрэндулам нь Монгол Улсын шүүхийн салбараас төрж буй 32 дахь "Гавьяат хуульч” юм.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 448   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд

21 өдөр 6 цаг 20 минут 22 секундын хугацаа үлдсэн байна

Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |