Ажлын хэсэг удирдамжийн дагуу дотоод аудит, шүүхийн захиргааны болон шүүхийн хүний нөөцийг удирдах, шүүхийн нээлттэй ил тод байдлыг хангах, олон нийттэй харилцах, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилт болон шүүхийн мэдээлэл технологийн үйл ажиллагааны чиглэлээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, мэргэжил, арга зүйн туслалцаа зөвлөгөө өгч ажиллав.
Хяналт-шинжилгээ, үнэлгээгээр тус шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааг "хэвийн” гэж дүгнэлээ.
Уулзалтын төгсгөлд дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар холбогдох зөвлөмжийг өгч, шүүгч, ажилтнуудтай уулзав. Тус шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч тамгын газрын даргаас шүүхийн тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг танилцуулж, ажлын хэсгээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн холбогдох албан тушаалтанд уламжилна гэснээр өндөрлөв.
Сайхан сум дахь Сум дундын
Шүүхийн тамгын газар