ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА » Сайхан сум дахь Сум дундын шҮҮх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-09-2021, 01:34   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА


     Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт "Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.”, 45.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 45.1-д заасан нөлөөллийн мэдүүлгийн загвар, хөтлөх, шийдвэрлэх журмыг Ерөнхий зөвлөл батална” гэж заасан.

     Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар тогтоолоор батлагдсан "Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам” "Нөлөөллийн мэдүүлгийн загвар”, "Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан загвар”-ыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн боловсруулаад байна.

     Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д "Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна” гэж заасны дагуу холбогдох журмын төсөлд санал авч байна.

      Журмын төсөлтэй холбоотой саналыг courtsecurity@judcouncil.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

      Журмын төсөлтэй Энд дарж танилцана уу.

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР,

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАХ ХЭЛТЭС

Нийтэлсэн admin   Үзсэн: 30   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Ёсдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930