ШҮҮГЧИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ХОЛБОГДОХ МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ » Сайхан сум дахь Сум дундын шҮҮх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-09-2021, 06:37   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮГЧИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ХОЛБОГДОХ МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

 

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн сургалтын хөтөлбөр болон холбогдох материалыг Улсын дээд шүүхийн Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд цаасан болон цахим хэлбэрээр өнөөдөр /2021.09.16/ хүлээлгэн өглөө.

 

     Шүүхийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд үндэслэн жил бүр гаргадаг "Шүүхийн сургалтын катологи” болон олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулдаг гадаад, дотоод сургалтын хөтөлбөр, хамтран ажилладаг эрдэмтэн судлаач, сургагч багш нарын танилцуулга, гарын авлагыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Судалгаа мэдээлэл, сургалтын төвийн захирал Б.Айбек, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хүлээлгэн өгсөн юм.

 

     

      Шүүхийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх,  шүүгч, ажилтны ур чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүхийн сургалтын нэгдсэн хөтөлбөрийг баталж, жил бүр сургалтын чанар, хүртээмж, үр дүнг шинэ шатанд ахиулж ирсэн. Ингэхдээ салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаач, сургагч багш нар болон Олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудтай хамтран шүүгч, ажилтан, шүүхэд ажиллах сонирхолтой иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж, нийгмийн болон эрх зүйн хөгжлийн чиг хандлагад тулгуурлан сургалт зохион байгуулж байсныг Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг онцоллоо.

 

           Цаашид шүүгчийн сургалтын чиглэлээр хоёр байгууллага хамтран ажиллахаа илэрхийлэв.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 45   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Аравдугаар сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031