Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-11-2021, 03:29   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ


 

Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан хамтран зохион байгуулж байгаа  "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар цагдаагийн алба хаагчдад зориулсан сургалт" өнөөдөр /2021.10.26/ эхэллээ.

 

Шүүх хуралдааны дэг сахиулах болон шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүргийг хэрэгжүүлдэг цагдаагийн алба хаагчдад эрх зүйн болон практик мэдлэг олгох зорилготой уг сургалт хоёр өдөр үргэлжилнэ.

 

 

 

Сургалтын нээлтийн үеэр Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлээд сургалтад оролцогчдод амжилт хүслээ.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг Цагдаагийн ерөнхий газрын удирдлага, алба хаагчдад хүргээд Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд зааснаар шүүх, шүүгчийн хараат бус байдлыг хангахад тусгай чиг үүрэг хэрэгжүүлж байгаа цагдаагийн алба хаагчид мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийн ач холбогдлыг онцлов. Мөн Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хэрэгжиж байгаатай холбогдуулан шүүх, шүүгч, хэргийн оролцогчдын аюулгүй байдлыг хангах зохицуулалт бүхий дүрэм, журам шинэчлэгдэж байгаа талаар мэдээлсэн юм.

 

 

 

 

  Сургалтын нээлтийн үеэр цагдаагийн алба хаагчид шүүх, шүүгч, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах дүрчилсэн тоглолт үзүүлэв.

 

 

 

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах алба хаагчдад зориулсан сургалтын эхний өдөр Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, холбогдох дүрэм, журмыг танилцуулж, цагдаагийн алба хаагчийн харилцаа хандлага, шүүгдэгч, яллагдагчийн сэтгэл зүйн асуудал болон шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл солилцоно. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах олон улсын сайн туршлагыг мөн танилцуулахаар төлөвлөжээ.  Хоёр дахь өдрийн сургалт практик хэлбэрээр үргэлжлэх бөгөөд цагдаагийн тусгай хэрэгсэл ашиглах, шүүхийн байранд эмх замбараагүй байдал үүссэн тохиолдолд хэрэгжүүлэх тактик ажиллагаа зэрэг үзүүлэх сургалтыг зохион байгуулна.

 

 

    Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр, Л.Энхбилэг, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Лхагвадорж, Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Амарсанаа, Шүүгчийн хараат бус байдлыг хангах хэлтсийн дарга Х.Билгүнзаяа, Ханнс Зайделийн сангийн ажилтан С.Мөнхжаргал нарын албаны хүмүүс оролцлоо.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 234   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд

21 өдөр 6 цаг 20 минут 22 секундын хугацаа үлдсэн байна

Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |