Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-01-2022, 00:57   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ



       Монгол Улсын шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны сургалт зөвлөгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж буй энэхүү сургалт, зөвлөгөөнд анхан болон давж заалдах шатны шүүхийн 41 тамгын газрын дарга оролцож байгаа бөгөөд энэ сарын 17-19-ний өдрүүдэд үргэлжилнэ.

 

     

       Сургалт, зөвлөгөөний нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн Н.Баасанжав, Э.Зоригтбаатар, Н.Мөнгөнцэцэг, А.Насандэлгэр, Р.Онончимэг, Б.Ундрах, Л.Энхбилэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа нар оролцлоо.

     

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор Д.Зүмбэрэллхам сургалтыг нээж хэлсэн үгэндээ "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн, Улсын их хурлаас 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дагуу шинээр бүрэлдсэн Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлээд сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд бид нэлээн эрчтэй ажиллалаа. Шүүхийн ерөнхий зөвлөлд хуулиар олгогдсон үндсэн таван чиг үүргийн хүрээнд таван хороо байгуулж, гишүүдэд хуваарилан ажиллаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж байгаа энэ удаагийн сургалт, зөвлөгөөн нэлээд онцлогтой. Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх, хуулийг дагаж гарсан дүрэм, журмыг хэрэгжүүлэхэд 2022 он гарааны жил байх болно. Үүнд Шүүхийн захиргааны 41 тамгын газар манлайлал үзүүлж ажиллах ёстой. Үндсэндээ Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх эцсийн хувь заяа бол шүүхийн захиргааны удирдах ажилтнууд Та бүхний гарт байгааг хэлэхийг хүсэж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, ажлын алба, шүүхийн тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилтнууд бүгд сэтгэлгээний шинэтгэл хийж, нэг зорилгод нэгдэж байж шүүхийн шинэтгэлийг амжилттай хийж чадна. Энэхүү шинэтгэлийг хийхэд сургалт маш их хэрэгтэй. Тийм учраас Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэхүү сургалтад их ач холбогдол өгч байна” гээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс сургалтын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.

 

       

       Сургалтыг Монгол Улсын төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич, профессор, Япон Улсын Нагояагийн Их сургуулийн хүндэт доктор, С.Нарангэрэл "Хүмүүн байхын учир, ёс суртахуунд нь оршвой” лекцээр эхэллээ.

 

     

       Дараа нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ "Төрийн албаны тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ хэрэгжилт, анхаарах асуудал, МУИС-ийн практик сургалтын төвийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор С.Болормаа "Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга”, Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн багш Э.Жавхлан "Төрийн худалдан авах ажиллагаа”, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Хууль зүйн ухааны доктор (LL.D) Ж.Оюунтунгалаг "Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмын танилцуулга, шүүхийн захиргааны анхаарах асуудал” сэдвээр тус тус хичээл заалаа.

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 421   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд

21 өдөр 6 цаг 20 минут 22 секундын хугацаа үлдсэн байна

Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |