Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-02-2022, 02:44   Хэсэг: Мэдээлэл, Мэдээ,Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ


           Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан сургалт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. Сургалтыг Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, Монгол Улсын гавьяат хуульч Д.Тунгалаг нээж, үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ сургалтад оролцогчдын 60 гаруй хувь нь өмнө сургалтад хамрагдаж байгаагүй шинэ хүмүүс болохыг дуулгаад Японы эрдэмтэн судлаачдын хичээлийг сургагч багш нар баяжуулан зааж, онол, практик хосолсон цогц мэдлэг олгоход чиглэгдэж байгааг онцоллоо.

 

          

       Эхний хичээлийг Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн эрхлэгч, доктор (Ph.D) дэд профессор С.Болормаа Хөдөлмөрийн эрхийн маргааны талаарх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог сэдвээр заасан юм. Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан Япон улс болон Монгол улсын Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тогтолцоо, түүний онцлог зарим асуудал сэдвээр заана.

 

 

       Түүнчлэн Япон улсын Чуюкогийн их сургуулийн хуулийн профессор, багш Инаба Казүто "Эвлэрүүлэн зуучлагчийн ур чадвар” Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн,  Монгол Улсын гавьяат хуульч Д.Тунгалаг Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ойлголт, үндсэн шинж, онцлогууд сэдвээр тус тус заана.

 

       Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн,  өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ "Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дахь хүйсийн тэгш байдал”, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Доржсүрэн "Эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүй”, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үе шат” сэдвээр хичээл заах юм.

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 269   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |