Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-04-2022, 02:55   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхүүдэд ажиллалаа

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд ойрын хугацаанд нийслэл, аймаг, сум, сум дундын нийт шүүхүүдийн шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, ажлын байр, ажиллах нөхцөлтэй танилцлаа. Энэ үеэр мөн нийслэл болон орон нутгийн шүүхийн захиргааны албан хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр хэсэгчилсэн болон бүсчилсэн сургалт явуулав. Энэхүү сургалтыг  Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг дэмжлэг үзүүлж хамтран зохион байгуулсан юм.

 

     

        Танилцах арга хэмжээний зорилго нь Зөвлөл өнгөрсөн оны 12 дугаар сард шинээр бүрдсэн эхний дөрвөн сард хийсэн ажил, бодлого шийдвэрийнхээ талаар шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдад танилцуулж, хэрэгжилтийг хангах талаар арга зүйн зөвлөгөө өгөх, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг ханган ажиллах нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, энэ талаар цаашид хийх ажил, авах арга хэмжээний талаар тэдний санал хүсэлтийг сонсох явдал байсан юм.

 

 

 

       Шүүхийн ерөнхий зөвлөл 2021 онд батлагдсан Шүүхийн тухай хуулийн дагуу боловсруулж батлах ёстой 50 гаруй бодлогын баримт бичиг, дүрэм, журмын хамгийн ач холбогдол бүхий 70 гаруй хувийг батлан мөрдүүлж эхэлсэн бөгөөд тэдгээрийг Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийн шинэтгэлийн үзэл баримтлалд нийцүүлэн хэрэгжүүлэх ажлын явцтай нэгж болгонд хүрч танилцаж арга зүйн туслалцаа үзүүллээ. Мөн шүүн таслах ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах бүх талын нөхцөлөөр хангахад цаашид ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлж зөвлөлдлөө.

 

 

       Шүүхийн захиргааны албан хаагчид сургалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж цаашид сэдэвчилсэн мэргэшүүлэх сургалтыг энэ байдлаар тогтмолжуулахыг санал болгож байлаа. Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар Монгол Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар тогтоолын дагуу тэдний цалинг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар ойрын хугацаанд шийдвэрлэж өгнө гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ ажлын ачааллаас болж ихэнхдээ илүү цагаар ажиллахад хүрдэг гэдгээ  тайлбарлаж байв.  

 

    Шүүгчид болон шүүхийн тамгын газруудын удирдлагын зүгээс шүүхийн байр, ажиллах нөхцөл хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсныг газар болгонд танилцуулж, бодит байдлаа үзүүлж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах хэмжээнд стандартын шаардлага хангасан байраар шүүхийг жигд хангах талаар зориудын бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг илэрхийлж байлаа.

 

 

Ихэнх шүүхүүдэд зориулалтын шүүх хуралдааны танхимгүй, хавчиг жижиг орон зайд олон цагаар хуралдахад хүрдэг, шүүхийн захиргааны албан хаагчид нь нэг дор олуул чихцэлдсэн байдалтай ажилладгаа харуулж, энэ байдал ажлын гүйцэтгэл, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг хэлж байв.

 

 

       Сүүлийн жилүүдэд шүүх хуралдаанд цахимаар оролцох оролцогчийн тоо улам бүр нэмэгдэж байгаатай холбоотойгоор шүүх хуралдааны танхимыг зориулалтын төхөөрөмжөөр хангаж тоноглох, мөн дуу дүрс бичлэгийн хэрэгслийг шинэчлэх, архивын багтаамжийг нэмэгдүүлэх зэрэг зарим асуудлуудыг аль болох богино хугацаанд шийдвэрлэж өгөхийг хүслээ.

 

   

     Улсын хэмжээнд 6 шүүх өөрийн байргүй, 7 шүүх прокурорын байгууллагатай, шүүх орон нутгийн захиргааны байгууллагатай хамт байрладаг бөгөөд шүүхийн ихэнх барилга зориулалтын бус, чанарын шаардлага хангахгүй байдалтай болсонтой Зөвлөлийн гишүүд газар дээр нь үзэж танилцлаа. Нэгжүүдийн үйл ажиллагаа, ажиллах нөхцөл байдалтай ийнхүү биечлэн танилцсан талаар нэгдсэн тайлан гаргаж  Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн цаашид авах арга хэмжээнийхээ бодлогыг тодорхойлж Шүүхийн хөгжлийн бодлогын баримт бичигт тусгахаар болжээ. 

 

 

 

Нийтэлсэн admin   Үзсэн: 390   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |