Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-06-2022, 06:45   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөл чуулга уулзалтад оролцож байна

  Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд "Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах” төслийн хэрэгжилтийг хэлэлцэхээр ХБНГУ-ын нийслэл Берлин хотод албан томилолтоор ажиллаж байна. Уг төсөл нь Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулж буй "Засаглалын сан\Гөвэрнанс фoунд” төслийн хүрээнд хэрэгжиж буй.

 

     Манай улс Герман тэргүүтэй бусад зургаан улсын хамтаар уг төсөлд түншилж байгаа. Түнш орнуудын уулзалт энэ сарын 11-18-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

 

 

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр тэргүүтэй Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Л.Энхбилэг нарын дөрвөн гишүүн болон Ажлын албаны албан хаагч, шүүгчдийн төлөөлөл оролцсон бүрэлдэхүүн төслийн хүрээнд манай улсын шүүх эрх мэдлийн салбарт хамтран ажилласан үйл ажиллагааны үр дүнгийн талаар танилцуулж, түнш орнуудаас туршлага судалж байна.

 

         Төлөөлөгчид уг чуулга уулзалтад оролцох үеэр түншлэгч орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нартай мөн зөвлөлдөх уулзалт хийнэ. Түүнчлэн ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан хатагтай Проф. Др. Херта Доеблер-Гмелин, Захиргааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Йоахим Буххайстер  нартай уулзаж, Берлин-Бранденбургийн Захиргааны Дээд шүүх болон Юнг-Линдеманн хуулийн фирмийн үйл ажиллагаатай танилцах юм.

 

 

Төслийн тухайд;

     "Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах” төсөл нь 2021 оноос эхлэн хэрэгжиж байгаа. Шүүхийн ачаалал буурах, мэдээлэл технологийн аюулгүй байдлыг хангах, шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх болон мэргэшүүлэх зэрэг чиглэлээр тодорхой зорилтын дагуу үйл ажиллагаа явуулж байна.

 

      Тухайлбал, иргэний хэргийн шүүхийн мэдээллийн систем, программ хангамж, мэдээллийн технологийн засаглалд хийсэн иж бүрэн судалгааны тайланд үндэслэн "Иргэн-2014” системийг засан сайжруулах ажлыг гүйцэтгэсэн. Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх болон мэргэшүүлэх сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, тэдний шатлан дэвших боломжийг нэмэгдүүлэх замаар ажлын байрны тогтвортой байдлыг хангаж, шүүхийн үйлчилгээг илүү мэргэшсэн, чанартай, хүртээмжтэй болгох чиглэлээр сургалтууд зохион байгуулсан. Мөн сургалтын техник, тоног төхөөрөмжөөр хангах зэргээр нийт 100 мянган еврогоор санхүүжүүлжээ.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс


Нийтэлсэн admin   Үзсэн: 235   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд

21 өдөр 6 цаг 20 минут 22 секундын хугацаа үлдсэн байна

Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |