Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-08-2022, 03:02   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Сургалт амжилттай өндөрлөлөө

      Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ханнс зайделийн сантай хамтран шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичиг нарт хууль хэрэглээний мэдлэг олгож, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2022 оны 08 дугаар сарын 15-23-ны өдрүүдэд "Хууль тайлбарлах, хэрэглэх, шүүхийн процесс ба шийдвэрийн төсөл боловсруулах арга зүйд суралцах” сэдэвт сургалтыг 3 ээлжээр зохион байгууллаа. Тус сургалтад нийт 277 шүүхийн захиргааны ажилтан хамрагдсан юм.

 

 

       Сургалтад Улсын Дээд шүүхийн шүүгч, Хууль зүйн ухааны доктор Н.Баярмаа, Монгол Улсын их сургуулийн Хууль Зүйн Сургуулийн багш Р.Пүрэвбаатар нар "Хууль тайлбарлан хэрэглэх онол арга зүй: Иргэний эрх зүй”, "Иргэний хуулийн хэрэглээ, шүүхийн шийдвэр боловсруулах болон Иргэний эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдвээр, Удирдлагын академийн Эрх зүйн танхимын эрхлэгч, Хууль зүйн ухааны  доктор А.Алтанзул, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нар "Хууль тайлбарлан хэрэглэх онол арга зүй: Захиргааны эрх зүй”, "Захиргааны эрх зүй дэх хууль хэрэглээний зарим асуудал, Захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдвээр, Монгол Улсын их сургуулийн Хууль Зүйн Сургууль, докторантур Т.Золбоо "Хууль тайлбарлан хэрэглэх онол арга зүй: Эрүүгийн эрх зүй”, "Эрүүгийн эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдвээр, Авлигатай тэмцэх газрын Урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс ""Ашиг сонирхлын зөрчил, анхаарах асуудал”, "Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахад анхаарах зарим асуудал” сэдвээр, Монгол Улсын Хүний эрхийн комиссын Хүний эрхийн боловсрол хариуцсан референт О.Тодбулаг "Жендер ба хүний эрх” сэдвээр тус тус сургалтыг удирдан явууллаа.

 

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Нийтэлсэн admin   Үзсэн: 68   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Аравдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31