Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Анхбаяр 2022 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр "Шүүгчид бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх” талаар зааварчилгаа өгч ажиллалаа. Мөн шүүгчийн туслах С.Цэнд-Аюуш "Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул, занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх журам”-аар шүүгч тус бүрд гарын авлага тарааж, "Шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах” талаар мэдээлэл хуваалцав.
Мөн шүүгчийн туслах Д.Ёлка "Төрийн албан хаагчийн ёс зүй”, Архив бичиг хэргийн эрхлэгч Б.Нандинцэцэг "Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Батболд "Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах” сэдвээр тус тус шүүгч, шүүхийн захиргааны албан хаагч нарт сургалт, мэдээлэл хүргэсэн юм.