Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 231, 261, 306, 318 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн 26, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 8 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан.
Бүртгэл 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл явагдах бөгөөд зард дурдсан баримт бичгийг цахим хэлбэрээр www.shuugch-songon.mn цахим системээр, цаасан хэлбэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр, 104 тоот өрөөнд хүлээн авах тул нийт шүүхийн Тамгын газрууд дээрх мэдээллийг өөрийн сайтдаа байршуулна уу.
Шүүхчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар