Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-03-2023, 03:08   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Монгол Улсын шүүхийн цахимжуулалт” бага хурал боллоо

   Шүүхийн ерөнхий зөвлөл, Европын холбооноос Монгол Улсад суугаа  төлөөлөгчийн газар, Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн сахилгын хорооны хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй "Монгол Улсын шүүхийн цахимжуулалт” бага хурал өнөөдөр "Холидэй-Инн” зочид буудлын хурлын танхимд 2 дахь өдрөө үргэлжилж байна. Бага хурлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Шүүхийн цахимжуулалтын ажлын хэсгийн ахлагч Н.Баасанжав удирдаж байна.

 

 

 

       Итали улсын Писа дахь Шүүхийн ерөнхийлөгч, Шүүхийн үр нөлөөт байдлын төлөөх Европын комиссын зөвлөл (CEPEJ)-ийн КИБЕР ШҮҮХ ажлын хэсгийн ерөнхийлөгч Мария Жулиана Сивинини, Австри улсын Вена хот дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Гернот Пош нар "Шүүхийн тогтолцоонд кибер шударга ёс ба хиймэл оюун ухааныг ашиглах нь: Европын шүүхүүдийн сайн туршлага ба түүний хууль эрх зүйн орчин” сэдэвт илтгэл тавьж оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.

 

 

 

 

        Эстони улсын Хууль зүйн яамны зөвлөх Маргит Лаури "Шүүх, хууль зүйн тогтолцоонд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд цахимжуулалтын гүйцэтгэх үүрэг” сэдэвт илтгэлдээ "Эстони улсад бүх шүүх хуралдааны бичлэг хийгддэг, мөн шууд дамжуулах боломжтой. Шууд дамжуулалтыг голчлон олон нийтийн анхааралд байгаа хэрэгт ашигладаг. Шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны товыг үндэсний хэмжээний хэвлэлд нийтэлдэг төдийгүй, шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгадаг” гэлээ. Шүүхийн нээлттэй байдал бол олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд гол хөшүүрэг байдаг тухай тэрээр илтгэлдээ онцолсон юм.

 

 

Ж.Эрхэмбаатар: Шүүхийн цахим шилжилтийн аюулгүй байдлыг хангахад бид бэлэн

 

       ЦХХХЯ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар "Монголын шүүх ба хуулийн байгууллагуудыг цахимжуулахад мэдээллийн технологийн үүрэг, чадавхи” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрээр цахим шилжилтийн одоогийн нөхцөл байдал ба хууль эрхзүйн үндсийг танилцуулав.

 

 

       Төрийн үйлчилгээний нэгдсэн систем буюу "И-Монголиа”-д 71 төрийн байгууллагын 834 үйлчилгээг холбож, 1,557,400 хэрэглэгч бүртгүүлэн, 20,8 сая удаа цахим хэлбэрээр төрийн үйлчилгээ авч, 123 тэрбум төгрөгийн шууд бус зардлыг хэмнэсэн байна. Тоон гарын үсэг бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маш хэрэгтэй болохыг тэрээр онцолж байлаа. Төрийн байгууллагын хэмжээнд албан хэрэг хөтлөлтөд ашиглагддаг, хоорондоо холбогддоггүй, ялгаатай 15 өөр системийг нэг дор холбосон "DocX” цахим системийг нэвтрүүлсэн.

       Цахим орчинд үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэн, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэн, төр, хувийн хэвшил, иргэний мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангана. Цаашид кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, мэдээллийн системийг нөхөн сэргээх үйл ажиллагааг зохицуулж, мэргэжлийн удирдлагаар хангах Нийтийн төвийг байгуулан үйл ажиллагааг жигдрүүлж, кибер халдлага, зөрчилтэй тэмцэх олон улсын болон гадаад улсын байгууллагуудтай мэдээлэл солилцох, харилцан туршлага солилцох хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлого барин ажиллаж байна.

        Шүүх цахимжуулалтад шилжихэд аюулгүй байдлыг хангахад бид бэлэн байгаа гэлээ. 

       Тэрбээр шүүхийн цахим тогтолцоо нь харилцан уялдаатай, нэгдсэн бодлого төлөвлөлттэй байх зарчимд нийцсан байх ёстойг анхааруулсан юм. Шүүхийн цахим тогтолцоог бий болгох, системийн хэвийн ажиллагаа, хөгжүүлэлтийг тасралтгүй гүйцэтгэх МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ НЭГЖ байгуулах шаардлагатай тухай дурдлаа. Салбар хоорондын уялдааг хангах, архитекур төлөвлөлт, технологийн шийдлүүд гаргах, улсын бүртгэлийн байгууллагуудын холбогдох мэдээллийг найдвартай, иж бүрэн солилцоход дэмжлэг үзүүлнэ хэмээн онцоллоо.

 

 

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 150   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд

21 өдөр 6 цаг 20 минут 22 секундын хугацаа үлдсэн байна

Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |