Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-05-2023, 01:47   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэж байна

     Монголын Хуульчдын холбооноос жил бүр тавдугаар сарын 1-ний өдөр орон даяар зохион байгуулдаг "Хуульчийн про боно” өдөрлөгт Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран оролцдог. Энэ удаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хуулийн хэлтсээс зохион байгуулж байна. Сүхбаатарын талбайд өнөөдөр(2023.05.01) 17:00 цаг хүртэл  хууль, шүүхийн байгууллагууд нийслэлийн иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл хүргэнэ.

 

    

 

      Иргэдэд шүүхийн талаар зөвлөгөө, мэдээлэл, эрх зүйн тусламж, үйлчилгээ хүргэхээр  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн төлөөлөл тус тус ажиллаж байна.
 

    

 

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр өдөрлөгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгөх үеэрээ "Энэхүү уламжилж ирсэн өдөрлөгт оролцож, иргэдэд шүүхийн талаар мэдээ, мэдээлэл хүргэх нь өндөр үр өгөөжтэй. Иргэд нэг дороос хууль, шүүхийн мэдээллийг баттай сурвалжаас авах нь эрх зүйн мэдлэгээ, дээшлүүлэх, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхэд тус нэмэр болдог гэдэгт итгэлтэй байна. Мөн аливаа асуудлын талаар ярих, бусдад мэдээлэхдээ үргэлж үнэн эсэхийг нягталж, баттай эх сурвалжаас мэдээлэл авахыг уриалж байна” гэв.

 

  

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 26   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Зургаадугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930