Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-05-2023, 00:48   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн Тамгын газар хэргийн хөдөлгөөний чиг үүргээ хэрэгжүүлж буй байдалд цахимаар хяналт шинжилгээ хийв

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн  22, 71 дүгээр зүйл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан " Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 4.1-т заасан чиг  үүргээ  шүүхийн Тамгын газар хэрэгжүүлж байгаа байдалд  2023 оны нэгдүгээр улирлын байдлаар цахимаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийв. 

 

 

          Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсээс цахимаар хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгийн талаар 2023-04-28-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд танилцуулсан байна.

 

         

          Түүнчлэн,  Мэдээллийн технологийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Амарсанаа анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын дарга нарт цахим хяналт шалгалтын дүнгийн талаар мэдээлэл өгч, цахим уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Ундрах, Н.Баасанжав, А.Насандэлгэр нар  оролцож,  цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж, санал солилцсон байна.

 

 

Мэдээллийн технологийн газрын

Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс


Нийтэлсэн admin   Үзсэн: 43   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Зургаадугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930