Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-05-2023, 04:10   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн төсөв, өнөөгийн байдал, шийдвэрлэх арга зам сэдэвт хэлэлцүүлэг боллоо

 

         "Шүүхийн төсөв, өнөөгийн байдал, шийдвэрлэх арга зам” сэдэвт санал солилцох хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт урилгаар Улсын их хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Сангийн яам болон Эдийн засгийн яамны төлөөлөл, НҮБ-ын "Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн багийн төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.

 

  

 

          Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, нэгжийн дарга нар, зарим албан хаагч болон шүүхийн Тамгын газрын дарга нар танхимаар болон цахимаар оролцож, сэдвийн дагуу мэдээлэл солилцон хэлэлцүүлэг өрнүүлэв.

 

 

          Хэлэлцүүлгийг нээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг "Бодлого тодорхологчийн зүгээс төсвийг хариуцлагатайгаар төлөвлөх, батлах, захиран зарцуулах, ил тод байдлыг хангах эрх зүйн орчинг сайжруулж, төсвийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдүүлэхээр зорьж буйг талархалтай хүлээн авч, дэмжиж байгаа. Үүнтэй зэрэгцээд шүүх бие даасан төсөвтэй байх хуулийн заалтыг бодитоор хэрэгжүүлэх, шүүхийн үйл ажиллагааг хэвийн явуулах, төсөв, санхүүгийн болон хүний нөөцийн менежментийг удирдах бодлогоо тодорхойлж, эрх зүйн орчныг бүрдүүлэн хуульчлах чиглэлд УИХ, Засгийн газартай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлье” гэсэн юм.

 

  

 

          Эхний илтгэлээр Улсын их хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн "Монгол Улсын төсвийн бодлогын шинэтгэл” сэдвийн хүрээнд танилцуулга, мэдээллийг хүргэлээ. Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр "Шүүхийн төсвийн сүүлийн жилүүдийн харьцуулалт" сэдвээр, Н.Отгончимэг "Монгол Улсын шүүхийн санхүүжилтийн механизмыг шинэчлэх шаардлага” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв. Мөн НҮБ-ын төслийн зөвлөх Я.Бямбасүрэн "Үр дүнд суурилсан төсөвлөлт” сэдвээр мэдээлэл хэлэлцүүллээ.

 

  

 

            Үргэлжлүүлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Г.Болормаа "Шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүргийн хэрэгжилтийн өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл хүргэсэн.

 

 

          Дээрх илтгэл, мэдээлэл хэлэлцэж дууссаны дараа оролцогчид санал солилцов.

 

  

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 133   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд

21 өдөр 6 цаг 20 минут 22 секундын хугацаа үлдсэн байна

Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |