Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-01-2024, 02:21   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн нээлттэй, ил тод байдал-хараат бус бие даасан байдал хэлэлцүүлэг боллоо

       Шүүхийн нээлттэй, ил тод байдал-хараат бус бие даасан байдал (сорилт-өөрчлөлт-ирээдүй) уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр (2024.01.26) Улсын дээд шүүхийн их танхимд боллоо. Тус хэлэлцүүлгийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас Монгол Улсад захиргааны шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд санаачлан зохион байгуулсан юм.

       Хэлэлцүүлэг шүүх-хэвлэл мэдээлэл: "мэдэх эрх” ба олон нийтийг үнэн зөв мэдээллээр шуурхай хангах, хамтран ажиллах арга зам, "Шүүхийн бие даасан байдал-олон нийт” гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд боллоо.

 

 

       Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийн Цэц, Монгол Улсын дээд шүүхийн шүүгчид, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, Хүний эрхийн үндэсний комисс, "Шүүхийн сахилгын хороо”, Монголын хуульчдын холбоо, "Монголын өмгөөлөгчдийн холбоо”, "Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн хүрээлэн”, "Монголын шүүгчдийн холбоо”, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, "Ханнс-Зайделийн сан” "Глоб интернэшнл” төв, "Нээлттэй нийгэм форум”, "Оюуны инноваци”, ТББ, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд болон өмгөөллийн фирмийн төлөөллүүд оролцсон юм.

 

 

       Улсын дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн Д.Мөнхтуяа энэ онд Монгол Улсад захиргааны хэргийн шүүх үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүлэхэд биш шүүхийн ил тод, нээлттэй байдлыг дээшлүүлэх, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг бататгах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах замаар иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдлүүлэх ажлыг үндсэн зорилго болгож ажиллахаар зорьж буйгаа хэллээ. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас 2024 онд шүүхэд тулгамдсан, анхаарал татсан сэдвээр 12 удаагийн өргөн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн эхлэл болгож тус хэлэлцүүлгийг зохион байгуулж байна гэв. Тэрбээр шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах чиглэлээр тус танхимаас хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцууллаа.

       Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг олон улсын шүүхийн ил тод, нээлттэй байдлын сайн туршлагаас танилцуулж, шүүгчид, хуульчид болон хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчидтэй хамтран ажиллаж үнэн, бодит мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой зөвлөл байгуулдаг олон улсын жишгийг санал болгов.

       Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, "Глоб интернэшнл” ТББ болон зарим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл шүүхийн ил тод нээлттэй байдлыг дээшлүүлэхэд Улсын дээд шүүхээс манлайлан ажиллаж байгаад талархаад, шүүхийн ил тод нээлттэй байдлыг сайжруулах талаар болон цаашид хамтран ажиллах боломжийн талаар тодорхой байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн шүүхийн мэдээлэл харилцааны стратеги, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчидтэй харилцах удирдамж гаргах, шүүх хуралдааныг сурвалжлах журмыг боловсронгуй болгох, албан ёсны эх сурвалж болох сувгийг бүх шатны шүүхэд тодорхой болгохыг зөвлөсөн юм.

 

 

 

      Хэлэлцүүлгийн хоёрдугаар шат "Шүүхийн бие даасан байдал-олон нийт” сэдвийн хүрээнд болсон бөгөөд Улсын дээд Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт удирдан явууллаа.

       Хэвлэл мэдээллийн төлөөллийн зүгээс шүүхийн бие даасан, хараат бус байдлын талаар тодорхой ойлголттой болох үүднээс мэдээлэл солилцох, сургалт авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол шүүхийн талаас ил тод, нээлттэй байдлыг сайжруулахад хэвлэлийнхний зөвлөмж, туслалцааг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

 

 

       Хэлэлцүүлэг ажил хэрэгч уур амьсгалтай болж, тулгамдаж буй асуудлаа ярилцаж, гарц шийдлээ тодорхойлсон үр дүнтэй болсныг оролцогчид дүгнэлээ.

 

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 49   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |