Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газар, Сайхан сумын ЗДТГазартай хамтран " ХУУЛЬЧИЙН ПРО-БОНО өдөр-2024” арга хэмжээг НЭЭЛТТЭЙ ШҮҮХ нэртэйгээр өдөрлөгийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сумын төв талбайд зохион байгууллаа.
"ХУУЛЬЧИЙН ПРО-БОНО Өдөр-2024” өдөрлөгөөр шүүхийн тамгын газрын захиргааны ажилтнууд иргэдэд лавлагаа өгч, шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлт гаргах загвар, гарын авлага тарааж, шүүхийн болон эвлэрүүлэн зуучлал, шүүхийн архивын үйл ажиллагааг танилцуулан ажиллаа.
САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2024-05-01