Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-06-2024, 09:34   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг боловсруулж, батлуулахад оролцогчдод хүндэтгэл үзүүллээ

   "Монгол Улсын Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” хамтын ажиллагаа, хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр/2024.06.06/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Хүндэтгэлийн ёслолд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, ШЕЗ-ийн үе, үеийн дарга нар Б.Чимид сангийн тэргүүн Ч.Чинсанаа нар болон бусад албаны хүмүүс уригдан оролцлоо.

 

 

               Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр эрхзүйн орчныг сайжруулах хүрээнд  шүүхийн багц хуулийн шинэчлэлийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс холбогдох байгууллагуудтай хамтран хууль тогтоомжийн дагуу боловсруулан их хурлаар батлуулаад байна. Үүний нэг нь Монгол Улсын Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого бөгөөд 24 жилийн дараа шинэчлэгдэж, иргэний шүүхэд мэдүүлэх эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүй, эдийн засаг, зохион байгуулалтын бүх талын нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.

             Шүүхийн салбарт ирэх 10 жилийн хугацаанд нийт 766.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 7 зорилго, 16 зорилт, 79 арга хэмжээ, 103 шалгуур үзүүлэлт бүхий дунд хугацааны хөгжлийн энэхүү баримт бичгийг мөрдөж ажилласнаар өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд шүүхийн эдийн засгийн баталгааг хангах ажил үндсэндээ орхигдож ирсэн алдааг  засаж, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг хүлээх талаар томоохон дэвшил хийж чадна хэмээн үзэж байгаа билээ.

         ШЕЗ-ийн дарга Л.Энхбилэг ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ; "Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогод Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Улсын дээд шүүх, түүний дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Шүүхийн сахилгын хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн туслалцааны төв, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагууд дангаар болон хамтран хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх олон ажлууд тусгагдсан байгаа. Энэ чухал бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн бидний хамтын ажиллагаа энэ мөчөөс гараагаа эхэлж байна. Байнгын ажлын хэсгийг байгуулан ажиллуулахаар төлөвлөж байгаагаа та бүхэнд дуулгаж байна” гээд тус баримт бичгийн хэрэгжилтийг хангах ажлын төлөвлөгөөгөө товч танилцуулсан.

 

 

            Мөн шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын төсөлд гар бие оролцон боловсруулах, зөвшилцөх, батлуулахад хүчин чармайлт гарган хамтран ажилласан хүн бүрийг нэр дурдан тусгайлан талархал илэрхийлсэн юм.

       УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нар шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр ШЕЗ-өөс санаачлан боловсруулж, УИХ-ын хаврын чуулганаар батлуулсан эрхзүйн багц хуулийн шинэчлэлтийн үр дүнд шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

 

 

 

 

              Шүүхийн хараат бус бие даасан байдлыг хангахад энэхүү шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт жинтэй хувь нэмэр оруулах нь гарцаагүй гэв.

          Шүүхийн шинэтгэлийг шинэ шатанд гаргах энэхүү бодлогыг Улсын Их Хурлаар батлуулах бэлтгэлийг хангаж, Байнгын хорооны болон нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхэд Улсын Их Хурлын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн бөгөөд ажлын хэсгийн гишүүн Г.Амартүвшин, Э.Бат-Амгалан, Д.Ганбат, Б.Энх-Амгалан, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга М.Үнэнбат, ахлах зөвлөх Г.Золжаргал, зөвлөх Ч.Батбямба нар идэвхтэй ажилласан. Мөн ажлын хэсгийн гишүүнээр ШЕЗ-ийн гишүүн Н.Отгончимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, А.Отгонцэцэг, Б.Ундрах УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа,  Шүүхийн сахилгын хорооны гишүүн О.Номуулин, ХЭҮК-ийн гишүүн Ж.Хунан, УДШ-ийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргаа, удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа, Хуулийн хэлтсийн дарга Б.Оюунгэрэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал, Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Монголын хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн В.Болормаа нар ажилласан юм.

 

 

                   Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын төслийг гар бие оролцон боловсруулах, зөвшилцөх, батлуулахад хүчин чармайлт гарган хамтран ажилласан хууль эрх зүй, шүүхийн салбарын ажлын хэсгийн гишүүдэд ШЕЗ-өөс талархал гардуулав.

 

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 20   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |