Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-07-2024, 01:01   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

БНТУ-ын Шүүх, прокурорын зөвлөлийн үйл ажиллагаатай танилцлаа

         ШЕЗ-өөс БНТУ-ын Хууль зүйн академитай хамтран "Шүүх болон дагнасан шүүхүүдийн удирдлага зохион байгуулалт” шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан олон улсын сургалтыг 2024 оны зургаадугаар сарын 27-ны өдрөөс долдугаар сарын 5-ны өдрүүдэд БНТУ-ын Анкара хотод зохион байгуулж байна.

       БНТУ-ын Шүүх, прокурорын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Синан Экижи, Гадаад харилцааны асуудал хариуцсан орлогч дарга хатагтай Мүжган Каряагды, тус улсын Хууль зүйн академийн дэд Ерөнхийлөгч Хасан Кадир Йылмазтэкин тэргүүтэй албаны хүмүүс Монгол Улсаас айлчилж буй Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулгаар ахлуулсан сургалтад оролцогчдыг хүлээн авч уулзан, өөрийн орны хууль эрх зүй, шүүх, прокурорын тогтолцоо, Шүүх, прокурорын зөвлөлийн үйл ажиллагааг тус тус танилцуулснаар сургалтыг эхлүүллээ.

 

 

       БНТУ-ын Шүүх, прокурорын зөвлөл нь 2 танхимтай бөгөөд 12 гишүүнтэй, тус улсын Хууль зүйн сайд тэргүүлдэг, дэргэдээ хяналтын зөвлөлтэй байгууллага аж. Шүүгч, прокурорыг шилэн сонголтоор томилж, дэвшүүлэх, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах гэх зэрэг шүүгч, прокурортой холбоотой асуудлуудыг цогцоор нь шийддэг Үндсэн хуулийн байгууллага юм байна. Өнөөдрийн байдлаар Турк Улсын хэмжээнд нийт 25 мянган шүүгч прокурор ажиллаж байгаагаас 88,2% нь эрүү, иргэний хэргийн шүүгч, 9,4% захиргааны хэргийн шүүгч, 2,4% нь буюу 600 шүүгч нь шүүх, прокурорын зөвлөл зэрэг хуулийн чиглэлийн байгууллагуудад шалгагч шүүгчээр ажилладаг байна. 

 

 

       "Шүүх болон дагнасан шүүхүүдийн удирдлага зохион байгуулалт” сургалтаар Турк Улсын Хууль зүйн академи, Хэрэглэгчийн шүүх, Хөдөлмөрийн шүүх, Хүүхдийн шүүх, Гэр бүлийн шүүх зэрэг шүүх байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж практик судалгаа хийнэ. Мөн танхимаар хохирогч, гэрчийг хамгаалах тогтолцоо, шинжээчдийн, гэрчийн туршлага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, шүүхийн захиргааны албан хаагчдын ёс зүй, үйл ажиллагааны зарчмын талаар илтгэл сонсож, мэргэжилтнүүдийн хичээлд хамрагдана. Түүнчлэн БНТУ-ын Шүүхүүдийн үндэсний сүлжээний систем, цахим шүүх хурал зохион байгуулах үйл явцын талаар дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл авах юм. 

 


       Сургалтад ШЕЗ-ийн Ажлын албаны зарим нэгжийн удирдлага, албан хаагчид, нийслэл, орон нутгийн шүүхүүдийн зарим Тамгын газрын дарга нар, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, эвлэрлүүлэн зуучлагч, сэтгэл зүйч, мэдээлэл технологийн мэргэжилтнүүд зэрэг шүүхийн захиргааны албан хаагчдын төрөл бүрийн мэргэжлийн төлөөлөл багтаж байгаагаараа онцлог. Уг 25 хүний бүрэлдэхүүнтэй сургалтад оролцогчдын багийг ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга ахлан ажиллаж байна. 

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 33   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |