Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-11-2015, 04:51   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгчийн цалинг бууруулахгүй байхыг УИХ дэмжлээ

Шүүгчийн цалинг бууруулахгүй байхыг УИХ дэмжлээ


2015 оны 11 дүгээрсарын 06-ны өдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны Монгол улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх 2 дахь удаагийн хэлэлцүүлэгт "Бүх шатны шүүхийн шүүгчдийн цалин хөлсийг одоогийн түвшнээс бууруулахгүйгээр УИХ-аас тогтоох, үүнтэй холбогдуулан урсгал зардлыг 7.460.7 сая төгрөгөөр нэмэгдүүлэх тухай санал хуралдаанд оролцсон 17 гишүүний 13 нь дэмжсэнээр буюу 76.5 хувиар дэмжигдсэн.


2015 оны 11дүгээрсарын 10-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар тус санал хуралдаанд оролцсон 60 гишүүний 50 нь дэмжсэнээр буюу 83.3 хувиар дэмжигдлээ.




Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 549   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Долоодугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031