ТАЛАРХАЛ » Сайхан сум дахь Сум дундын шҮҮх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-10-2014, 09:58   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ТАЛАРХАЛ


 

2014.10.14

 

Арвайхээр сумын иргэн Л.Бямбасүрэн миний бие Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж шүүхэд өргөдөл гаргасныг түргэн шуурхай шийдвэрлэж өгсөн, мөн иргэн Эрдэнэбаатараас 1.007.000 төгрөг авах байсныг түргэн шуурхай үнэн зөв шийдвэрлэж өгсөн.

 

Жич: Сум дундын 17-р шүүхийн Ерөнхий шүүгч Отгонжаргал, туслах шүүгч Өнөрболд, шүүгч Мандахбаяр, шүүгчийн туслах Г.Энх-Амгалан, лавлагааны нарийн бичиг Мөнх-очир нарт талархал илэрхийлж ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсье.

 

Мэргэн шүүгч та бүхнийхээ

Мэлмий тунгалаг оюун ухааныг хүндэлж

Дуусашгүй их ажлын амжилт

Дундаршгүй их аз жаргалыг хүсэн ерөөе .

 

Хорон муу хүний зөвлөгөөг дагадаггүй, нүгэлтнүүдийн зам дээрч зогсдоггүй. Басамжлагчдын суудалд ч суудаггүй хүн ерөөлтэй еэ

 

 

 

 

 

Арвайхээр сумын иргэн Л.Бямбасүрэн
Нийтэлсэн admin   Үзсэн: 427   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Ёсдүгээр сар 2019    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30