Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-05-2016, 08:29   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Монгол Улсын шүүхийн шүүгчдийн 7 дахь удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын дээд шүүх 2007 онд БНХАУ-ын Ардын Дээд шүүхтэй байгуулсан харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Монгол Улсын шүүхийн шүүгчдийн сургалтыг БНХАУ-ын Ардын дээд шүүхийн харьяа "Үндэсний шүүгчдийн коллеж”-д нийт 6 удаа зохион байгуулсаар ирсэн бөгөөд нийт 6 удаагийн сургалтаар Монгол Улсын 160 гаруй шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдсан юм. Тус удаагийн сургалт нь БНХАУ-ын Ардын дээд шүүхийн харьяа "Үндэсний шүүгчдийн коллеж” БНХАУ-ын Худалдааны яамны харьяа Худалдааны албан хаагчийн олон улсын академитай хамтран БНХАУ-ын Ардын дээд шүүхийн харьяа "Үндэсний шүүгчдийн коллеж”-ийн шинэ сургалтын хотхонд зохион байгуулсан Монгол Улсын шүүгчдийн анхны сургалт болсноороо онцлог юм.

 

Монгол Улсын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн өдрөө тус коллежийн номын сангийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус номын сан нь БНХАУ-ын Ардын дээд шүүхийн номын сантай нэгдэж, Шүүхийн төрөлжсөн номын сан болж байгаа талаар номын сангийн удирдлагууд танилцуулсан юм.

 

Сургалтын нээлтийн үйл ажиллагаа 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр болсон бөгөөд БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежийн дарга Хуанг Ёнг Вэй, БНХАУ-ын Худалдааны яамны Худалдааны албан хаагчийн олон улсын академийн дэд дарга Лиу Мингжэ, БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн Гадаад харилцааны газрын дарга Хэ Жонглын, БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежийн дэд дарга Фэнг Вэнли хатагтай нар Монголын шүүгчдийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, сургалтын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ хоёр оронд өрнөж буй шүүхийн шинэтгэлийн үйл явцыг эрчимжүүлэхэд хамтын ажиллагаа, харилцан туршлага солилцох нь чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.

 

БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежийн дарга Хуанг Ёнг Вэй хэлэхдээ БНХАУ-ын Шүүгчдийн коллежийн шинэ хотхон 2015 оны 9-р сард ашиглалтад орсон бөгөөд энэ удаагийн Монгол Улсын шүүгчдийн сургалт нь шинэ хотхонд болж байгаа анхны гадаад улсын шүүгчдийн сургалт болохыг онцлов. Мөн тус коллеж нь энэ удаагийн сургалтыг БНХАУ-ын Худалдааны яамны Худалдааны албан хаагчийн олон улсын академи бүрэн санхүүжүүлж, хамтран зохион байгуулж байгаа бөгөөд "анх удаа” тус академитай хамтран шүүгчдийн сургалтыг зохион байгуулж хамтран ажиллаж байгааг цохон тэмдэглэв.

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг Монголын шүүгчдийг төлөөлж "Энэ удаагийн сургалт Монгол Улсад өрнөж буй шүүхийн шинэтгэлийн үйл явцтай цаг хугацааны хувьд давхцаж байгаагаараа онцлог болж байна. Төрийн онцгой чиг үүрэг болох шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүгчдийн мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нь шүүхийн шинэтгэлийн нэг чухал асуудал юм. Энэ хүрээнд шүүгчид зориулсан гадаад улсад туршлага судлах, шинэ мэдлэг олж авах сургалтуудад Монгол Улсын шүүгчид хамрагдаж байгаа бөгөөд БНХАУ-ын Ардын дээд шүүхийн харьяа Шүүгчдийн коллежийн зохион байгуулдаг Монгол Улсын шүүгчдийн сургалт нь Монгол Улсын шүүгчдийн мэдлэгийн санд хувь чухал нэмэр оруулдаг, БНХАУ-ын хууль, шүүхийн тогтолцоог танин мэдэхэд чухал ач холбогдолтой сургалт байдгаараа Монгол Улсын шүүгчдийн дунд хэдийнээ танил болсон сургалт юм гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Энэ удаагийн сургалтад 9-өөс дээш жил шүүгчээр ажилласан, урьд өмнө гадаадын сургалтад хамрагдаж байгаагүй зэрэг шалгуураар сонгон шалгаруулсан давж заалдах шатны болон анхан шатны шүүхийн шүүгчид оролцож байгаа бөгөөд шүүхийн захиргааны албан хаагчид мөн оролцож байгааг БНХАУ-ын удирдлагуудад танилцуулсан юм. Тэрээр цаашид Монгол Улс, БНХАУ-ын шүүхийн салбарын хамтын ажиллагаа улам эрчимжихийг хүсэж, хоёр орны шүүгчид харилцан туршлага солилцох нь чухал болохыг тэмдэглэж, нийт бүрэлдэхүүнийг төлөөлөн БНХАУ-ын Шүүгчдийн коллежид дурсгалын зүйл гардуулж өгөв.

 

Нээлтийн ажиллагааны үеэр хоёр тал цаашид улам өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаа талаараа тус тус илэрхийлж, сургалтад амжилт хүсэж, БНХАУ-д байх хугацаандаа ихийг сурч мэдэхийн зэрэгцээ цагийг ая тухтай өнгөрөөхийг хүсэж, дурсгалын зураг татуулснаар нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

 

Тус сургалтаар БНХАУ-ын шүүх байгууллагын зохион байгуулалт, шүүгчийн эрх зүйн байдал, шүүхийн шинэтгэл зэрэг ерөнхий агуулгаас гадна тус улсын эрүү, иргэн, захиргааны эрх зүйн тогтолцоо, оюуны өмчийн эрх зүй, олон улсын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх ажиллагаа зэрэг салбар эрх зүйн агуулгаар баяжуулсан хөтөлбөрийн дагуу сургалт явагдсан юм.

 

 

Хичээл, лекцүүд дээрх өргөн хүрээний сэдвийн хүрээнд явагдаж, асуулт хариулт, харилцан ярилцлагыг идэвхтэй өрнүүлсэн хэлбэрээр болж өнгөрөв.Тус сургалтаарБНХАУ-ын шүүх, эрх зүйн тогтолцоог анги танхимын хэлбэрээр суралцаж, танин мэдэхээс гадна БНХАУ-ын Ардын дээд шүүх, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн мэдээллийн нэгдсэн төв, дүүргийн анхан шатны ардын шүүх, шүүхийн танхим зэрэг анхан шатны шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцсан бол сургалтын сүүлийн өдөр Бээжин хотын Фэнгтай дүүргийн анхан шатны шүүхийн иргэний нэхэмжлэлтэй эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд ажиглагчаар оролцож, бүхий л процессыг үзэж харсан нь сурч мэдсэн БНХАУ-ын хууль, шүүхийн талаарх онолын мэдлэгийг практиктай уялдуулсан үйл явдал болсон юм.

 

БНХАУ-ын Ардын дээд шүүхэд айлчилж, Ардын дээд шүүхийн мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцахад тус төв нь БНХАУ-ын бүх шүүхүүдийг холбосон олон төрлийн цахим бааз, платформууд, шүүхийн шийдвэрийн нэгдсэн сан зэргийг бүрдүүлсэн бөгөөд хэргийн хөдөлгөөн, шүүхийн статистик зэрэг мэдээллийг тэр даруй авах, тухайн цагт нийт хэчнээн шүүхэд хэчнээн тооны хэрэг, нэхэмжлэл хүлээн авсан, шийдвэрлэж байгаа, шийдвэрлэсэн зэрэг бүх мэдээллүүдийг харах боломжтой цахим баазуудыг хянах, нэгдсэн удирдлагаар хангах, тоон мэдээг нэгтгэн төвлөрүүлэх чиг үүрэг бүхий нэгдсэн төв болох талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тус төвийн танилцуулснаар, энэхүү мэдээллийн бааз нь дэлхий дээрх хамгийн том шүүхийн цахим мэдээллийн бааз бөгөөд цаашид БНХАУ-ын шүүхүүдийг бүрэн цахимжуулж дэлхийд тэргүүлсэн цахим шүүхийн тогтолцоог бүрдүүлэх зорилтыг тавьж ажиллаж байгаа талаар онцолсон юм.

 

БНХАУ-ын Ардын дээд шүүхийн мэдээллийн төвтэй танилцсаны дараа БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэд даргаХэ Ронг хатагтай Монгол Улсын шүүгчдийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан, хоёр орны шүүхийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дарга, БНХАУ-ын тэргүүн шүүгч ноён Жоу Чианы мэндчилгээг дэвшүүлж, цаашид Монгол Улсын шүүгчдийг БНХАУ-д ирж туршлага судлах, суралцах үйл явдлыг дэмжиж, хоёр орны шүүхийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж байх талаар тэмдэглэв.

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг Монголын шүүгчдийг төлөөлж Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж нарын мэндчилгээг уламжлаад энэ удаагийн сургалтад оролцож байгаа шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын талаар товч танилцуулаад хоёр оронд өрнөж байгаа шүүхийн шинэтгэлийн хүрээнд харилцан туршлага солилцох, харилцан суралцах зүйл их байгааг онцолж, БНХАУ-ын Ардын дээд шүүх Монгол Улсын шүүгчдийн сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсээр ирсэнд, мөн энэ удаа өндөр түвшинд хүлээн авч хүндэтгэл үзүүлсэнд талархаж байгаагаа уламжлав.

 

Сургалтын 10 дахь өдөр Монгол Улсын шүүгчдийн бүрэлдэхүүн БНХАУ-ын Хэбэй мужийн далайн эргийн үзэсгэлэнт хот болох Чин Хуан Дао хотод айлчлан тус хотын шүүх болон тус хотын Хайганг дүүргийн анхан шатны ардын шүүхийн үйл ажиллагаатай танилцсан юм. Түүнчлэн тус хотын шүүхийн үйл ажиллагаатай танилцахаас гадна эдгээр шүүхийн удирдлага болон Үндэсний шүүгчдийн коллежийн дэд дарга Фэнг Вэнли хатагтай нартай тус хотын түүх соёлын дурсгалт газруудыг үзэн сонирхсон юм.

 

БНХАУ-ын Бээжин хотод суралцах хугацаанд сургалтаас гадна БНХАУ-ын түүх, соёлын дурсгалт газруудыг үзэж сонирхохын зэрэгцээ БНХАУ-ын Ардын дээд шүүхийн харьяа БНХАУ-ын шүүхийн музейтэй танилцаж БНХАУ-ын шүүн таслахын болон шүүхийн түүхийн талаар мэдээлэл авсан юм.

 

 

Онол, практик хосолсон 14 хоног үргэлжилсэн сургалт амжилттай өндөрлөж, БНХАУ-ын Шүүгчдийн коллежийн удирдлага, Худалдааны яамны Худалдааны албан хаагчийн олон улсын академи, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн Гадаад харилцааны газрын удирдлагууд хаалтын арга хэмжээнд оролцож энэхүү сургалтыг дүгнэн, энэхүү сургалт амжилттай явагдсаныг тэмдэглэж, нийт суралцагчид сургалтад хамрагдсан гэрчилгээ гардуулж өгсөн юм.

 

Хаалтын ажиллагааны үеэр Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг биднийг төлөөлөн энэхүү сургалтыг амжилттай зохион байгуулахад бүх талаар дэмжлэг үзүүлсэн БНХАУ-ын Ардын дээд шүүх, Шүүгчдийн коллеж, Худалдааны яамны Худалдааны албан хаагчийн олон улсын академи болон бусад холбогдох албан тушаалтнуудад талархаж байгаагаа илэрхийлэн, цаашид хоёр орны шүүхийн хамтын ажиллагаа улам эрчимжиж, энэхүү сургалт үргэлжлэн явагдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлснээр сургалтын үйл ажиллагаа албан ёсоор өндөрлөсөн юм.

Ийнхүү БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 04 дүгээр сарын 28-ний өдрийн хооронд БНХАУ-ын Ардын дээд шүүхийн харьяа "Үндэсний шүүгчдийн коллеж”, БНХАУ-ын Худалдааны яамны Худалдааны албан хаагчийн олон улсын академитай хамтран зохион байгуулсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн 7-р удаагийн сургалтад Монгол Улсын нийт 25 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, албан тушаалтан амжилттай оролцож дууслаа.

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


Нийтэлсэн admin   Үзсэн: 758   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд

21 өдөр 6 цаг 20 минут 22 секундын хугацаа үлдсэн байна

Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |