Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шүүхүүдэд ажиллав » Сайхан сум дахь Сум дундын шҮҮх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-10-2014, 12:57   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шүүхүүдэд ажиллав

 Н.ЛҮНДЭНДОРЖ: БИДЭНД ТОМ МӨРӨӨДӨЛ БИЙ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж тэргүүтэй шүүхийн захиргааны удирдлагууд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх болон Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн үйл ажиллагаатай 10-р сарын 15-ны өдөр тус тус танилцлаа. Шүүхийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагаа, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажлын байрны бодит ахуй нөхцөлтэй танилцахын зэрэгцээ, тэдний нийгмийн асуудлыг илүүтэй хөндсөн 4 цагийн нүүр тулсан уулзалт амжилттай өндөрлөсөн юм.ШЕЗ-ийн даргыг тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Энхбаатар угтан авч, Тахарын албаны үйл ажиллагаанаас эхлэн танилцуулга хийж, шүүгчдийн ажлын өрөө,"Нээлттэй шүүх" танхим, шүүх хуралдааны танхим, мэдээллийн технологийн шинэчлэл, стандартын архив,дотоод зохион байгуулалт, засвар тохижилтын ажлуудаа дурьдаж явлаа. 


Тус шүүхийн үйлчилгээний ажилтнууд өөрсдийн боломжинд тулгуурлан 22 сая төгрөгийн хөрөнгөөр засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэсэн нь төсөв зардал хэмнэсэн бүтээлч ажил байв. ШЕЗ-ийн дарга Тахарын албаны үйл ажиллагаа хэр жигдэрч байгааг болон шүүхийн үйлчилгээний ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдлыг онцлон лавлаж анхаарал хандуулж байв. Цаг улирлын байдлаас шалтгаалан шүүгчдийн ажлын ачаалал жигд байгаа бөгөөд 11 сараас эхлэн ихэсдэг тухай шүүгчид онцоллоо. Шүүх хуралдааны 2 танхимтай тус шүүхүүдэд цаг барих, иргэдэд үзүүлэх үйлчилгээ түргэн шуурхай, чирэгдэлгүй явж чадаж байгаа эсэх сэдэв ч орхигдсонгүй. Н.Лүндэндорж дарга шүүхийн үйл ажиллагаатай танилцсаны дараа шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай нээлттэй ярилцаж, тулгамдсан асуудлуудаар тэдний санаа бодлыг сонслоо.


ШЕЗ-ийн дарга "Та бүхнийг ажлын цаг өндөрлөсний дараа саатуулж байгаадаа уучлалт хүсье. Ажлын цагаар шүүхийн хэвийн үйл ажиллагааг саатуулахгүйн үүднээс ийнхүү уулзаж байгаа юм шүү. Өнөөдөр бид үүрэг даалгавар өгөх гэж биш, та бүхний бодол санааг сонсьё гэж ирлээ.Та бүхэн цаашдаа юунд анхаарах вэ гэдгийг хэлвэл бидний ажилд их хэрэгтэй.Монголын шүүхэд, та бидний ажил үйлсэд их том мөрөөдөл бий. Би түүнийг одоо хэлчихвэл худалч болох байх. Тиймээс хамтран аль аль талаасаа хичээж зүтгэх хэрэгтэй.Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн захиргаа шүүн таслах ажиллагааг салгаж байгуулсныг түүх шүүнэ. Шүүхийн бие даасан захиргааны загварыг би өөрөө бүтээлцсэн хүний хувьд энэ талаар хувийн дүгнэлтээ хэлэх боломжгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүн таслах ажиллагаанд оролцохгүй. Би үүнийг шүүхийн захиргааны ажилтнуудад байнга сануулдаг. Өнөөдрийн шүүхийн байрны хүрэлцээ, хангамж муу байгаа нь бас бидний өөрсдийн маань буруу. Үүний төлөө Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүх өөрсдөө бас дуу хоолойгоо гаргах ёстой.Өнөөдөр дүүргүүд ордон бариад орж байхад шүүх нь акталсан байшин засаад орж байна. Бид өөрсдөө тэмцэхгүй бол хэн ордон барьж, биднийг залах вэ? Шүүхийн ерөнхий зөвлөл дөрвөн том стратегийн бодлого төлөвлөснөөс одоогоор"Шүүхийн хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөр","Шүүхийн шинэ менежмэнт", "Шүүх ба олон нийт" хөтөлбөрүүдийг батлан гаргаад байна. Дэлхийн түвшинд сүүлийн 200 гаруй жил шүүхийн хараат бус байдлыг хамгаалах тухай ярьсан хирнээ нэг зүйлийг орхигдуулж ирсэн нь шүүгчдийн хариуцлагын асуудал. Шүүхэд задарсан хүн биш, зовсон хүн ирдэг. Шүүгч хэрэг маргааныг шийдвэрлэхдээ зүрх сэтгэл, оюун бодолдоо гэрэл асааж дотоод болон гадаад талаасаа хүндэтгэл төрүүлэхүйц зөв харагдах ёстой. Өнөөдөр энд шүүхийн захиргааны ажилтнуудын хувцаслалт ч орхигдуулж болшгүй асуудал харагдаж байна.Шүүхэд итгэх олон нийтийн итгэл , харилцаа хандлагын асуудал гэж чухал зүйл гэдгийг мартаж болохгүй" хэмээн ярьсан юм. Шүүгчдийн хараат бусаар ажиллах гол нөхцөл болсон мэдлэг чадварыг нь ахиулах гадаад, дотоодын сургалт, шүүгчдийн туслахуудын цалин хангамж, тэтгэвэр тэтгэмж, эдийн засгийн баталгааг мөн шүүгчид хөндөн ярилцлаа.



ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийтэлсэн admin   Үзсэн: 584   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Ёсдүгээр сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930