Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
31-05-2016, 15:07   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна


Шүүх байгуулах тухай хууль өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүд байгуулагдах бэлтгэл ажлын хүрээнд хөтөлбөрийн дагуу Шүүхийн тамга, тэмдэг, хаягийг тухайн шүүхүүдийн тамгын газрын дарга нарт ШЕЗ-ийн ажлын албаны референт Р.Ичинхорлоо 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 12.00 цагт хүлээлгэн өгч, давж заалдах шатны шүүхүүд байгуулагдах бэлтгэл ажилтай танилцлаа.

 


Нийтэлсэн admin   Үзсэн: 686   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Зургаадугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930