Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-06-2016, 14:00   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Архангай аймгийн шүүх түүхт 90 жилийн ойтойгоо золголоо

Архангай аймагт шүүхийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тохиолоо.


Монгол улсын өрлөг жанжин Г.Дэмидийн хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхэлсэн тус арга хэмжээнд аймгийн Цагдаагийн газар болон Онцгой байдлын газрын анги, нэгтгэлүүд ёслолын жагсаалаар хүндэтгэл үзүүлэв.


Ойн арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, тус шүүхийн дарга болон ерөнхий шүүгчээр ажиллаж байсан үе үеийн ахмадууд, Улсын дээд шүүхийн шүүгч асан П.Цэцгээ, Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээлэл технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Архангай аймаг дахь шүүхүүдийн ерөнхий шүүгч, шүүгчид болон шүүхийн захиргааны ажилтнууд, Архангай аймгийн хуулийн байгууллагын дарга, ажилтнууд оролцлоо. 



Ойн баярын хурлыг Архангай аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Т.Даваасүрэн нээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, шүүхийн дарга, ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Д.Данзандорж, Г.Даваа, Д.Дамдиндорж, Архангай аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогт нар мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэв.



 

Тус шүүхийн түүхт 90 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигааар тус шүүхэд олон жил шүүгчээр ажиллаж байсан өндөр настан С.Чулуунаа "Алтан гадас одон"-гоор, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа "Шүүхийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Т.Бадрах, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат нар Монгол улсын Дээд шүүхийн "Жуух бичиг”-ээр тус тус шагнагдаж хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ.

 

Ойн баяраар тус шүүхэд шүүхийн дарга, орлогч даргаар болон ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Д.Данзандорж, Г.Даваа, Д.Дамдиндорж, Ц.Батсүрэн, Д.Эрдэнэбилэг, С.Пүрэвсүрэн, Н.Ичинхорлоо нар, шүүхийн тамгын хэлтэс болон тамгын газрын даргаар ажиллаж байсан Ч.Ууж, Б.Алтанчимэг, Н.Батхүү, Д.Мөнхбат, ахмад шүүгч Т.Жигжидсүрэн, Ж.Нэргүй, Л.Магсаржалам, Д.Энхбаатар, М.Жаргалсайхан, Д.Оюунхүү, С.Оролмаа нарын олон ахмадууд хүрэлцэн ирж, түүхийн шаргал хуудсыг дурсамж сөхөн дэлгэж, залуу үедээ захиас сургаалиа дайсан нь үнэ цэнэтэй хором мөч байв.


Тэдний дотроос тус аймгийн шүүхэд олон жил, үр бүтээлтэй ажиллаж үнэтэй хувь нэмэр оруулсан өндөр настан Г.Даваа, Д.Данзандорж, Д.Дамдиндорж, С.Намнансүрэн, Н.Ичинхорлоо, шүүхийн тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Ууж нарыг Архангай аймгийн шүүхийн "Хүндэт дэвтэр”-т бичигдсэнийг сонордуулж, өргөмжлөл дурсгалын зүйл хадгалууллаа.

 

Ойн баярт нийт 130 орчим хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцов.
















 



 

Нийтэлсэн admin   Үзсэн: 966   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |