Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-09-2016, 11:25   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн мэргэшсэн сэтгүүлчид ярьж байна

Шүүхийн мэргэшсэн сэтгүүлчид ярьж байна


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүх ба олон нийт" хөтөлбөрийн хүрээнд гурав дахь жилдээ зохион байгуулсан "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт 2016 оны 9 дүгээр сарын 23,24-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Сургалтад"Өдрийн сонин”, "Зууны мэдээ”,"Үндэсний шуудан”, "Өглөөний сонин”, "Өнөөдөр” сонин, "Монцамэ” агентлаг, зэрэг өдөр тутмын 7 сонин, "С1 телевиз”, "МҮОНР”, "МҮОНТ”-ийн "Монголын мэдээ” суваг, "Ийгл”, "NTV”, "МN-25” дугаар суваг, "ТМ”, "Монгол HD”, "ТВ9”, "Стар ТВ”, "UBS” зэрэг 13 телевиз, "news.mn”, "gogo.mn”, "Ikon.mn”, "itoim.mn”, "zaluu.com”, ”uls.mn”, "bataar.mn”, "24tsag.mn”, "today.mn”, "olloo.mn”, "Infomongol.mn”, "medee.mn”, "polit.mn”, "ontslokh.mn”, "baabar.mn” dorgio.mn зэрэг 17 сайтын сэтгүүлч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн ЭХАШШ-ийн ОНХМ, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн ИХАШШ-ийн ОНХМ, Нийслэл дэх ЗХАШШ-ийн ОНХМ, зэрэг нийт 40 хүн хамрагдаж, "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” гэрчилгээг гардаж авсан юм. Сургалтад хамрагдсан сэтгүүлчдийн сэтгэгдлээс хүргэе.


"ТМ телевизийн ерөнхий редактор С.Эрдэнэбаяр: Шүүхийн сэтгүүл зүй сууриа тавилаа

 

-Үзэгнээс өөр зэвсэггүй бидэнд дөрөв дэх засаглал гэсэн айхтар том малгай бий. Заримдаа энэ малгай бидэнд томдоод олон жил болж уу гэж бодогддог. Ярихгүй сэдэвгүй, бичихгүй салбаргүй болтлоо бид чадваржсан мэт олон нийт хардаг. Үнэндээ мэддэг ч юмгүй, мэддэггүй ч юмгүй тал дугуй өнхөрсөөр, ийм л байдлаар мэдээ мэдээллийг түгээсээр ирсэн нь бидний гол дутагдал болжээ. Харин эдийн засаг, хууль шүүх, улс төр гээд ерөнхий салбарууд дотор илүү нарийвчилсан мэдлэгээр "зэвсэглэж”, тэр чиглэлдээ түлхүү ажиллах нь тухайн сэтгүүлчийн хувьд олон талаар давуу талтайг өнөө үед мэдрэх болж. Энэ эрэлт хэрэгцээг онож хараад, шүүхийг сурвалжлах, эрэн сурвалжлах чиглэлд мэргэшсэн сэтгүүлч бэлтгэж байгаа нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монголын сэтгүүлзүйд оруулж байгаа оюуны томоохон хөрөнгө оруулалт юм. Хамгийн гол нь нэг дуулаад мартах юмыг байнга сануулж, лавшруулж, жил бүр сургаж дадлагажуулснаар мэргэшсэн энэ чиглэлийн сайн сурвалжлагч нарыг бэлтгэнэ гэсэн шүүхийн сэтгүүл зүй сууриа нэгэнт тавилаа. МУИС-ийн Хууль зүйн сургуульд хуульчдыг бэлтгэж байгаа эрдэмтэн доктор, профессор удирдлагатай Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийг оюун мэдлэгээр цэнэглээд зогсохгүй сэтгүүлчдэд ч энэ үр өгөөжтэй сургалтаа чанартай хүргэж байгаад баяртай байна. Аль аль талаасаа хичээн чармайж чадвал шударга ёсны төлөөх үйлсэд хувь нэмрээ чадахын хэрээр оруулна гэдэгт бүрнээ итгэж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье.


"Itoim сайтын сэтгүүлч Г.Улсболд: Сэтгүүлчийн хүний эрхийн мэдрэмж, бичлэгийн техник дээшилдэг

 

-Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүх, Үндсэн хуулийн Цэц, Улсын ерөнхий прокурорын газар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн докторууд хамтарч сэтгүүлчдэд жил бүр шинээр баталсан хуулиуд болон төслийн шатандаа яваа хуулийн төслүүдийн талаар мөн маргаантай шийдэгдээд өнгөрсөн хэргийн талаар жишээ татаж сургалт явуулаад 3 жил болж байна. Энэ нь эрх зүйн чиглэлээр дагнан бичих сонирхолтой, эрэн сурвалжлах чиглэлээр мэргэших зорилготой сэтгүүлчдийн хувьд алдаж болохгүй л боломж. 

Яагаад гэвэл Монголын "толгой хуульчид энэхүү сургалтыг явуулж, өөр өөрсдийн мэргэшсэн чиглэлээр сэтгүүлчидтэй ярилцаж, санаа бодлыг нь сонсч, шинэ мэдлэг түгээдэг. Яриа өгөхгүй гэж зугтдаг хуульчид бас ирдэг. Тэднээс юм сурна гэдэг хуулийн сургуулийн оюутнуудад ч ховор олддог боломж юм. Шинэ сэдэв, санаа шүүрээд авах боломжтой, өгөөжтэй сургалт гэж хувьдаа дүгнэдэг.

Хэвлэлийн байгууллагадаа ч, хамгийн гол нь сэтгүүлчдээ хэрэгтэй энэ удаагийн сургалт ач холбогдолтой боллоо. Өнгөрсөн жилийн сургалтанд гэхэд Гавьяат хуульч Б.Сарантуяа сэтгүүлчдийн гаргадаг түгээмэл алдаа, шүүхийн хаалга татдаг шалтгаан болон түүнээс урьдчилан сэргийлэх талаар сэтгэл гаргаж, хичээл заасан. Ер нь сургалтад суусан сэтгүүлчийн хүний эрхийн мэдрэмж, баримт материал цуглуулах болон анализ дүгнэлт хийх хандлага, бичлэгийн техник дээшилдэг. Дээр нь хуулийн томчуудтай нүүр хагараад авах боломж байхгүй юу.

 

"Zaluu.comсайтын сэтгүүлч Б.Батчимэг: Бодит мэдээллийг хүргэхэд том түлхэц болсон


Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтад хоёр дахь жилдээ хамрагдаж байна. Энэхүү сургалтад хамрагдсанаараа шүүхийн шинэтгэлийн бодлого болон эрүүгийн хууль, захиргааны ерөнхий хууль гээд ихээхэн мэдлэг хуримтлуулж, мэдээ мэдээлэл бэлтгэхдээ хэрхэн алдахгүй зөв бичих ойлголтуудыг авч байна. Мөн нөгөө талаасаа шүүхийн захиргааныбайгууллага энэхүү сургалтыг өндөр ач холбогдолтойгоор зохион байгуулдаг ньсэтгүүлчдийн ур чадварыг дээшлүүлсэн нүдэнд үзэгдэхүйц ахиц дэвшил юм. Учир нь шүүхийн шинэтгэлийн талаарх мэдээллийг хуульч шүүгчдээс илүүтэй сэтгүүлчид ард иргэдэд хамгийн түрүүнд мэдээлдэг. Ингэхдээ ямар нэгэн алдаа гаргахгүй, зөв үнэн бодит мэдээллийг хүргэхэд хамгийн том түлхэц болж байна. Цаашид ч энэхүү сургалтыг жил бүр зохион байгуулснаараа сэтгүүлчид монголын толгой хуульчдаар хичээл заалган, мэдлэгээ дээшлүүлэн, нийгмийн шударга ёсны үйл хэрэг болсон шүүхийн шинэтгэлийг ард иргэдэд мэдээлээд зогсохгүй, өөрөө ямар нэгэн асуудалд орохгүй мэдээллээ бэлтгэх давуу талтай юм. Дараагийн сургалтдаа сэтгүүлчдийн хамгийн их гаргадаг алдааг жишээгээр авч тайлбарлаж, кейст тулгуурлан явуулбал бас сонирхолтой болох байх.

 

VTV телевизийн сэтгүүлч Ц.ОдгэрэлМаш том олз боллоо

 

-Миний мэргэжил сэтгүүлч. Шударга үнэний дуу хоолой болдог мэргэжлээрээ дамжуулж шударга ёсны баталгаа болсон Шүүх засаглалын тухай иргэддээ үнэн бодитой мэдээ мэдээлэл түгээх хүсэл надад бий. Сэтгүүлч мэддэг зүйлийнхээ тухай ярьж бичиж иргэддээ хүргэдэг байх ёстой. Хууль шүүхийн талаар дагнан бичдэг болон эрэн сурвалжлах сэтгүүлчид "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч" сургалтаас мэдлэг мэдээлэл хангалттай олж авч чаддаг. Өнөө цагийн Монгол улсын толгой хуульчдаар нэг дор хичээл заалгаж номын дуу сонсох алтан боломж сэтгүүлчдэд байтугай хууль шүүхийн салбарынханд ч олдохгүй аз завшаан. Иргэдийн удаан хүлээлт нийгмийн захиалга болсон шүүхийн шинэчлэлийн талаар хууль санаачлагч хэрэгжүүлэгчдээр хичээл заалгасан нь маш том "олз" байлаа.


 

"Өглөөний сонин” сэтгүүлч Б.Төрбат: Олон сэтгүүлчийг хамруулах нь зөв


-Хаалттай сэдвийг нээлттэй болгохыг зорьдог сэтгүүлчид, тэр дундаа эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг, хөнддөг сурвалжлагч бидэнд тэрхүү чиглэлээрээ мэргэших гэдэг бол чухал асуудал юм. Ялангуяа хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллийг судалж, тэрхүү салбарт ажиллаж байгаа "мундаг"-уудаас үг сонсоно гэдэг ховор аз юм даа. Энэ ховор "аз", боломжийг сэтгүүлчдэд жил бүр олгодог Шүүхийн ерөнхий зөвлөлийн хамт олондбаярлаж байна. Миний хувьд "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч" сургалтад хоёр дахь жилдээ суулаа. Өнгөрсөн жил хөдөө, орон нутагт томилолтоор явж байсан болохоор сууж чадаагүй. Боломж л гарвал алдахгүй анаж байгаад суухыг, сургалтад нь хамрагдахыг хүсдэг. Учир нь, мэдэхгүй олон зүйлийг, чадахгүй олон асуултынхаа хариуг баттай эх сурвалжаас нь, тэрхүү "мундаг"-уудаас олж авдаг. Сургалтын хувьд сэдэв, санаа нь их цаг үеэ оллоо гэж бодож байна. Ямартай ч нийгэмд, нөгөөтэйгүүр дотроо эргэлзээтэй байсан олон асуултдаа хариулт авлаа. Ирэх жилүүдэд улам их олон сэтгүүлчийг хамруулах хэрэгтэй шиг санагдсан. 40, 50 гэдэг их тоо хэдий ч түүгээр бичиж байгаа, сурч байгаа нөхдүүдийн хажууд чамлалттай тоо шүү дээ. Тиймээс аль болох л их сэтгүүлч хамруулах нь зөв гэж бодож байна.


"МОНЦАМЭ” агентлагийн сэтгүүлч: Ж.Батсайхан: Мэдлэг ахиж буйг үнэллээ

 

-2016 оны 09 дүгээр сарын 23-нд "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч" 3 дахь удаагийн сургалт эхэлж, 08.30 цагаас орой 18.00 цаг хүртэл хууль эрх зүй, шүүхийн шинэчлэлийг нэрт хуульч, эрдэмтдээс сонсч сонороо мялаасан юм. Энэ сургалтад ШЕЗ-ийн дарга, хууль зүйн болон философийн ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга, Монгол Улсын гавьяат хуульчН.Жанцан, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, ШЕЗ-ийн гишүүн, Гавьяат хуульч Сарантуяа, ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т. Мэндсайхан, МУИС-ийн ХЗС-ийн багш, доктор, профессорО. Мөнхсайхан, Шүүхийн мэдээллийнтехнологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ш.Одгэрэл нар хичээл заалаа. Бихоёр дахь намраа энэ сургалтанд хамрагдаж байна. Бид сургалтаа өндөрлөхдөө "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч" батламжаа гардан авлаа. ШЕЗ-өөс гурван жил тасралтгүй сургалтад оролцож, шүүхийн сэдвээр гаршин бичиж яваа сэтгүүлч Г.Улсболд, А.Алтантуяа, н.Жавзмаа,Ц.Булганзаяа,Л.Алтанхишиг нарын таван сэтгүүлчид давуу эрх бүхий "Мэргэшсэн сэтгүүлч" үнэмлэх олгох болсноо дуулгав.

Энэ бол гурав дахь засаглал-Шүүхийнхэн болон дөрөв дэх засаглал – Хэвлэл мэдээллийнхэннийгэмд хүргэж буй шударга ёсны үйлчилгээ, шүүх засаглалын талаар гүнзгий мэдлэг мэдээлэлтэй болж хамтран ажиллаж буйн бодит жишээ болж байна. Энэчлэн жил бүр "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч" сургалт чамбайрч, сургалтад оролцогч сэтгүүлчийн ур чадвар, хууль эрх зүйн мэдлэг ахиж буйг бид санал нэгтэй үнэллээ.
Шүүхийн мэргэшсэн сэтгүүлчид ярьж байна
Шүүхийн мэргэшсэн сэтгүүлчид ярьж байна
Шүүхийн мэргэшсэн сэтгүүлчид ярьж байна
 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 739   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд

21 өдөр 6 цаг 20 минут 22 секундын хугацаа үлдсэн байна

Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |