Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-10-2016, 11:33   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Эвлэрүүлэн зуучлалын амжилтыг Ерөнхийлөгч онцгойлон үзлээ

Төрийн тэргүүн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн ажлуудаа нүдээр үзэж, гараар тэмтэрч, шүүгч ажилтнуудтай нүүр тулж уулзахаар Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд мягмар гаригт ажиллав. Тэрбээр шүүхийг зовлон үзсэн чавганцын адилаар зүйрлэсэн нь бий. Хамгийн их хаягдаж ирсэн шүүх эрх мэдэл хэмээх засаглалд шинэтгэл өрнөөд өдгөө 4 дэх жилтэйгээ золгож байна.

90 гаруй жилийн түүхэнд нь урд өмнө хэзээ ч байгаагүй цоо шинэ эргэлтийн шинжтэй ажлуудыг гардан хэрэгжүүлэхэд шинэтгэлд багагүй бэрхшээл тулгарсан. Үзэл сэтгэлгээ, арга барил, өмнөх хур хөрсийг нь үндсээр нь эргүүлж, тэр суурин дээр шинэтгэлийн үрийг тарих нь амаргүй байсан нь мэдээж.

Хэдийгээр 4 жилийн туршид шүүх засаглалд хийгдсэн шинэтгэлийн ололт амжилтуудаас өчүүхэн багахаан хэсэгтэй нь тэр энэ удаад танилцсан ч олон санал дүгнэлтүүдийг багцлан ярилаа. Шүүхийн шинэтгэл өнгөрсөн хугацаанд амжилттай өрнөснийг Ерөнхийлөгч УИХ, Засгийн газар, шүүх гэсэн засаглалууд харилцан ойлголцож чадсаны хамгийн том баталгаа гэж дүгнээд Монголчууд эвлэж нэгдэж чаддагийн илрэл нь шүүхийн шинэтгэл гэж тодотгосон.

Мөн шүүхэд гарсан ололт амжилтын нэг нь нийгэмд халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, маргааныг эвийн журмаар шийдвэрлэгч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэдгийг "Шүүхэд гарсан нэг том өөрчлөлт бол Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг хэрэгжүүлсэн хэлбэр маш сайн болсон. Шүүхээр орж байгаа иргэний таван хэргийн нэг нь эвлэрүүлэн зуучлалаар шийдэгдэж байгаа нь том үр дүн. Цаашид эвлэрүүлэн зуучлалыг захиргаа, эрүүгийн хэрэгт хэрэглэх нь зөв. Долоон мянган хэрэг эвлэрүүлэн зуучлалаар шийдэгдсэн байна. Цаашид шинэ хууль батлагдвал эрүүгийн хөнгөн гэмт хэрэг эвлэрүүлэн зуучлалаар шийдэгдэх боломжтой. Захиргааны хэрэг дээр эвлэрүүлэн зуучлал маш их хэрэгтэй байгаа нь ч харагдаж байна” гэж ярьсан юм.

Монгол Улсын шүүх энэ оны 3 дугаар улирлын байдлаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 7471 маргааныг шийдвэрлэжээ. 7471 хэргийг шүүх шийдвэрлэхийн тулд ямар олон хүний хөлс хүч, цаг цаас, хугацаа шаардагдах нь тодорхой.

Энэхүү 7471 өргөдлийг шийдвэрлэснийг хэрэг маргааны төрлөөр авч үзвэл 6194 хэрэг буюу 83 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 1246 хэрэг буюу 17 хувь нь гэр бүлийн эрх зүйн маргаан, 31 хэрэг буюу 1 хувь хүрэхгүй нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан байна.

Иргэд хоорондоо эвлэрч болох хөнгөн хэрэг үйлдчихээд шүүхийн хаалга сахиж үйлээ үздэг цаг эвлэрүүлэн зуучлалаар бүрмөсөн халагдах цаг айсуй. Хөрөнгө хүч, цаг зав, тархи зүрхэнд нэмэртэйгээр хэрэг маргааныг шуурхай шийдэж олон улсад хэрэгждэг энэхүү сайн туршлага Монголын шүүхэд ийнхүү амжилтттай нутагшжээ. Тэр зүгт иргэдийн хандлага хот хөдөөгүй нэмэгдсээр байгаа нь яалт ч үгүй ололт мөн аж.

О.ЦЭЛМЭГ

Эх сурвалж: www.news.mn

Нийтэлсэн admin   Үзсэн: 594   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд

21 өдөр 6 цаг 20 минут 22 секундын хугацаа үлдсэн байна

Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |