"Шүүхийн спортын их наадам-2016” тэмцээн Буянт-ухаа спорт цогцолборт гурван өдөр үргэлжилж, өнгөрсөн баасан гаригт өндөрлөв.
Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан уг тэмцээнд Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон нийслэл, орон нутгийн шүүхүүдийн 31 багийн 672 тамирчин спортын дөрвөн төрлөөр өрсөлдсөн юм.
Тэмцээний нийлбэр дүнгээр Улсын Дээд шүүх хошуучилж, "Алтан цом”-ын эзэн боллоо.
Багийн менежмэнт, бэлтгэл, зохион байгуулалт, идэвх оролцоо, ур чадвараараа манлайлсан Баян-Өлгий аймгийн шүүхийн тамирчид Шүүхийн Ерөнхий зөвлөлийн нэрэмжит шагнал хүртэв. Шагналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан гардуулж, амжилт хүслээ.
Тус шүүхээс нийт 19 тамирчин хүрэлцэн ирж, спортын дөрвөн төрлөөр тэмцээнд ийнхүү амжилттай оролцлоо.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс