Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-11-2016, 09:11   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Хөтөлийн шүүгчид мэргэшиж ажиллахыг хүслээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сум 9000 гаруй хүн амтай. Иргэдийн олонхи нь Хөтөлийн цементийн үйлдвэр, төмөр бетоны үйлдвэрт ажилладаг. Орон нутгийн онцлогоос хамаарч хулгай, зам тээврийн осол, танхайн хэрэг багагүй гардаг аж.

 

 

Сайхан сум дахь сум дундын шүүх Сэлэнгэ аймгийн баруун таван сумыг хариуцан ажилладаг. Өөрөөр хэлбэл, 20 мянга гаруй иргэд шүүхийн үйлчилгээ үзүүлдэг. Тус шүүх энэ сарын байдлаар иргэний хэргийн 319 нэхэмжлэл хүлээн авснаас 237-г нь шийдвэрлэж, 50 хэргээс татгалзаж, зургаан хэргийг буцаажээ. Одоогоор 14 хэргийн үлдэгдэлтэй байгаа аж. Эвлэрүүлэн зуучлагч 108 өргөдөл хүлээн авснаас 88-ыг нь шийдвэрлэжээ. Шийдвэрлэсэн өргөдлийн 63 нь амжилттай болсон байна.

 

 

84 хүнд холбогдох 60 эрүүгийн хэрэг хүлээн авч, 54 хүнд холбогдох 49 хэргийг шийдвэрлэжээ.

Хөтөлийн шүүгчид мэргэшиж ажиллахыг хүслээ 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан нар тус шүүхэд өнгөрсөн бямба гаригт ажиллаж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзлаа.

Хөтөлийн шүүгчид мэргэшиж ажиллахыг хүслээ 

 

Сайхан сум дахь сум дундын шүүх нь улсын хэмжээнд дагнаагүй найман шүүхийн нэг. Тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа "Манай шүүх дөрвөн шүүгчтэй. Шүүх дагнаж, шүүгчид мэргэшиж ажиллах маш чухал. Тиймээс бид шүүгчдийн зөвлөлийн хуралдаанаар зохион байгуулалт хийж хоёр, хоёроороо мэргэшиж хэсэг хугацаанд ажиллалаа. Маш сайн үр дүн гарсан. Гэвч Эрүү, Зөрчлийн хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан тул энэ туршилтаа зогсоосон. Цаашид манай шүүхийг дагнаж, биднийг мэргэшиж ажиллах боломжоор хангаж өгөхийг хүсч байна” гэсэн юм. Мөн тус шүүхийн шүүгчид шүүгчийн туслахыг тогтвортой ажиллах боломжоор хангаж өгөхийг хүслээ.

Хөтөлийн шүүгчид мэргэшиж ажиллахыг хүслээ

 

 

Б.Цэцэгдэлгэр

Нийтэлсэн admin   Үзсэн: 649   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд

21 өдөр 6 цаг 20 минут 22 секундын хугацаа үлдсэн байна

Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |