Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-09-2014, 11:27   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Т.Мэндсайхан: Зарим шүүх түрээсийн байранд ажиллаж байна

 

Шүүхийн шинэтгэлийн гол амин судас болсон Шүүхийн тухай багц хууль хэрэгжээд жил гаруй өнгөрч байна. Хуулийн хэрэгжилт ямар үр дүнтэй, хэрхэн явагдаж байгаа талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай ярилцлаа.

-Шүүхийн шинэтгэлийн явц ямар үр дүнтэй байгаа талаар яриагаа эхлүүлье?

-Багц хууль хэрэгжиж эхэлсэн жил гаруйн хугацаанд холбогдох дүрэм журмыг хуульд нийцүүлэн гаргах чиглэлээр багагүй ажил амжууллаа. Мөн энэ онд хийсэн томоохон ажлын нэг бол хуульчдаас шүүгчийг шилж олох чиг үүргийг хэрэгжүүлж өнөөдрийн байдлаар 43 шүүгч шинээр томилогдоод байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд багагүй өөрчлөлт орж, нөгөө талаас нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал буурч жигдэрч байна гэсэн үг. Арванхоёрдугаар сард дахин 40 орчим шүүгчийг томилно. Ингэснээр шүүгчдийн 30 орчим хувь нь шинэчлэгдэж байна.

Түүнчлэн шүүхийн дэд бүтэц, барилга байгууламж, тоног төхөөрөмж, шүүх хэвийн ажиллах ахуй хангамж, шүүхийн аюулгүй байдлын талаар бодитой ажлууд хийгдсэн. Мэдээж энэ ажлууд ихэвчлэн мөнгө санхүүтэй холбоотой байсан. Энэ оны улсын төсөвт дээрх асуудлыг шийдэх боломжийн санхүү суулгаж өгсөн гэдгийг хэлэх хэрэгтэй. 2014 оны улсын төсөвт ямар нэг нэмэлт хөрөнгө оруулалт хийгээгүй ч батлагдсан төсөвтөө багтаан урсгал зардлын хүрээнд шүүхийн тавилга, тоног төхөөрөмж, шүүх хуралдааны дуу, дүрс бичлэгийн тоног төхөөрөмжийг цаг тухайд нь шаардлага тавьж, тодорхой хэмжээнд хийж ирлээ. Нэг талаас энэ шинэтгэл төсөв мөнгөтэй холбоотой байна. Бид бүхий л дотоод бололцоог ашиглан ажиллаж байна.

-Шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийсэн нэг өөрчлөлт бол шүүхийг тойргийн системд оруулсан явдал. Ингэснээр шүүхийн хэвийн үйл ажиллагаанд хүндрэл, бэрхшээл гарч байна уу?

-Шүүхийн шинэтгэлийн хүрээнд давж заалдах шатны шүүхийг тойргийн системд оруулсан. Хуучин засаг захиргааны нэгжээр байсан бол одоо өөр зохион байгуулалттай болсон гэсэн үг. Нийслэлээс бусад газар анхан шатны шүүхүүд үндсэндээ засаг захиргааны нэгжээр зохион байгуулагдсан. Тэр утгаараа анхан шатны шүүх иргэддээ өмнөхтэй адил байдлаар хүрч, үйлчилж байгаа гэж болно. Шүүхээс иргэдэд үзүүлэх үйлчилгээнд янз бүрийн бэрхшээл, хүндрэлтэй асуудал гараагүй. Давж заалдах шатны шүүхийн хувьд улсын хэмжээнд арван тойрог байгуулж хэрэг маргааны төрлөөр дагнасан Иргэний болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхтэй болсон. Баруун бүс гэхэд Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нутаг дэвсгэр харьяалагдаж Ховд аймагт тойргийн шүүхийг байгуулсан. Ингэснээр давж заалдах гомдол гаргасан иргэдийн хувьд өөр аймагт очих шаардлага гарсан. Үүнд зарим талаар шүүмжлэлтэй хандаж байгааг үгүйсгэх аргагүй. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдрийн байдлаар бүх шүүхийг видео хурал хийдэг шилэн кабелаар холбоод байна. Тиймээс өнгөрсөн сараас эхлэн орон нутгийнхаа шүүх дээр очоод видео хурлын тусламжтайгаар давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох боломжийг шүүхүүдэд нэвтрүүллээ. Иймд иргэдийн хувьд энэ төрлийн зарим бэрхшээл багассан гэхэд болно. Бид тойргийн асуудлыг судалж байгаа. Тухайлбал, Захиргааны хэргийн шүүх дээр улсын хэмжээнд Давж заалдах шатны шүүх ганц байгаа. Эрүү, Иргэний хэрэг дээр улсын хэмжээнд арван тойрогтой, арван давж заалдах шатны шүүхтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрээр асуудал эцэслэн шийдэгддэг тохиолдол их. Цөөхөн хувь нь давж заалддаг учир давж заалдах шатны шүүх илүү тойргийн системтэй, цөөхөн байх шаардлагатай. Цөөхөн гээд ямар нэг чирэгдэл гарлаа гэж үзэх нь өрөөсгөл юм.

-Шүүхийг тойргоор байгуулсан нь эдийн засгийн хувьд үнэхээр хэмнэлттэй байж чадаж байна уу?

-Эдийн засгийн хувьд улс орны төсөвт хэмнэлттэй болсон. Хуучин аймаг бүрт Давж заалдах шүүхтэй байсан бол одоо гурван аймгийн дунд нэг Давж заалдах шатны шүүх байна. Энэ хэмжээгээр мөнгө хэмнэж эхэлсэн. Засаг захиргааны нэгжээр байх нэг сул тал бол тухайн аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтарч ажилладаг байсан. Харин одоо харьцангуй биеэ дааж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангах тал дээр нааштай өөрчлөлт гарч ирлээ. Аймгийн удирдлагын зүгээс ямар нэг дарамт, шахалт ирэх нь багассан гэж болно.

-Тэмдэгтийн хураамжийн талаар тодруулмаар байна. Шүүхээр үйлчлүүлэхэд тэмдэгтийн хураамж төлдөг. Энэ мөнгийг захиран зарцуулах эрх танайд байдаг уу?

-Шүүх өөрөө үйлчилгээний байгууллага. Иргэдийн хооронд үүссэн маргааныг тасалдаг нэг төрлийн үйлчилгээ юм. Шүүх иргэдэд үйлчилгээ үзүүлдэг учраас тодорхой хэмжээгээр тэмдэгтийн хураамж авдаг. Эдгээр нь эргээд орон нутгийн улсын төсөвт хуримтлагдаж байгаа. Энэ бол бага мөнгө биш. Шүүх дандаа мөнгө зарцуулдаг байгууллага гэж ойлгож болохгүй. Шүүхээс иргэдэд торгуулийн арга хэмжээ авах эсвэл торгох ял шийтгэл ногдуулдаг. Энэ бүгд улсын төсөв рүү ордог.

-Шүүхийн тухай хуульд зааснаар өнгөрсөн жил Шүүхийн ерөнхий зөвлөл анх удаа төсвийн төслөө өөрсдөө боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ нь бие даасан, хараат бус байдлыг хангахад чухал үүрэгтэй байгаа байх?

Шүүхийн ерөнхий зөвлөл шууд шүүхийн төсвийг УИХ-д барина гэсэн хуулийн зохицуулалттай байдаг. Үүнийхээ дагуу төсвийнхөө асуудлыг шууд өргөн барьж байна. Гэхдээ Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Засгийн газартай төсвийнхөө асуудлыг урьдчилсан байдлаар ярилцаж байгаа.

-Тэгвэл шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиглэлээр танайх ямар ажил хийсэн бэ?

-Энэ асуудал өөрөө олон зүйлээс хамаарч байдаг төвөгтэй ойлголт. Нэгдүгээрт, шүүх болгон өөрөө бие даах ёстой. Өмнө нь Дээд шүүх, Давж заалдах шатны шүүх, Анхан шатны шүүх гэсэн шаталсан байдлаар явж ирсэн. Монгол Улсын хэмжээнд анхан шатны, давж заалдах шатны, хяналтын шатны буюу дээд шүүх гээд нийт 79 бие даасан шүүх байдаг.

Шүүх хоорондоо харьцангуй бие даасан байх асуудал хуульд тусгасан байгаа. Үүнийг дагаад дээд шүүх эсвэл давж заалдах шатны шүүхээс мэргэжил арга зүйн талаар хангадаг, шалган тусалдаг чиг үүрэг бүгд байхгүй болсон. Ингэснээр бид цэвэр зохион байгуулалтын хэмжээнд бие даасан байдлыг хангах ёстой гэж болно. Нөгөө талаас шүүх болгон тамгын газартай байна гэж хуульд заасан. Өөрийн гэсэн тамгын газар, аж ахуй, мөнгө санхүүтэй байна гэсэн үг. Одоогийн байдлаар 79 шүүхийн 41 тамгын газартай боллоо. Цаашид суурь эдийн засаг сайжрах тусам шүүх бүр тамгын газартай болно гэсэн зорилготой ажиллаж байна.

Шүүгчийн хараат бус байдал гэхээр олон зүйлийг ярих болно. Хараат бус байдлыг хангадаг гол асуудлын нэг нь эдийн засгийн баталгаа юм. Үүнд цалин, урамшууллын асуудал багтдаг. 2013, 2014 онд шүүгчдийн цалингийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөл онцгой анхаарсан. УИХ энэ оны төсвийг батлахдаа боломжийн баталсан гэж үзэж байна. Эдийн засгийн баталгааг нь хангах тэр төвшин харьцангуй ойртсон гэсэн судалгааны дүн гарсан. Хуульд бол нэгэнт хүрсэн төвшинг бууруулах, дордуулах хууль тогтоомж гаргахыг хориглосон байдаг. Тиймээс одоо байгаа төвшингөө цаашид ахиулах зорилттой ажиллаж байна.

-Шүүхийн шинэтгэлийн хүрээнд олон зүйл өөрчлөгдөж, ахиц дэвшил тодорхой төвшинд гарсан байх. Гэтэл шүүхийн байрны асуудал хүндрэлтэй байна гэсэн яриа нэлээд сонсогдох юм. Энэ талаар?

-Энэ яриа ортой. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэг, хоёрдугаар шүүх хуучин Засаг даргын Тамгын газрын байрыг түрээслээд ажиллаж байна. Хууль зүйн сайд өнгөрсөн оны төсөвт шүүхийн хоёр ордон барина гэсэн зорилт тавьсан. Харамсалтай нь төсвийн тодотгол хэлэлцэх үед хасагдсан. Нийслэлийн хэмжээнд шүүхийн байрны асуудал огт шийдэгдээгүй байна. Тухайлбал, хуучнаар Сүхбаатар дүүргийн шүүхийн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх гэхэд шүүх хуралдааны танхим нь хүрэлцэхгүй өөр газар түрээслээд ажиллаж байх жишээтэй. Дархан-Уул аймагт байрлах сум дундын 7 дугаар шүүх ОХУ-ын мэдлийн байранд түрээсээр үйл ажиллагаагаа явуулж байна. Ирэх онд шүүхийн таван байр барих асуудлыг төлөвлөөд Эдийн засгийн хөгжлийн яаманд танилцуулаад байна. Засгийн газраас энэ асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байна гэсэн хариу өгсөн.

-Шүүхийн шинэтгэлийн эцсийн зорилго нь юу вэ. Шүүхийг шинэтгэх шаардлага байна уу. Оновчтой цаг үе мөн үү?

-Шүүхийн шинэтгэлийн гол зорилго бол шударга ёсны үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй болгох. Тодруулбал, хэрэг үүсэхээс эхлээд шүүх үйл ажиллагаа дуусах хүртэлх явцыг нээлттэй, иргэдийн оролцоотой болгох явдал. Ингэснээр иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бий болгох нь шүүхийн шинэтгэлийн гол зорилго. Төлөвлөсөн ажил ирэх жил гэхэд бүрэн жигдэрнэ. Эрүүгийн хэргийн тухайд Гэмт хэргийн тухай хууль гарахыг хүлээж байна.

Энэ хуулийг дагаад Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль гарах юм. Ингэснээр улсын хэмжээнд байгаа 79 шүүх дээр байгаа мэдээллийг шууд дэлгэцээр хүлээн авах боломжтой болно. Дэлхийн шүүхийн чиг хандлага ч ийм болсон. Энэ жил Үндсэн хуулийн Цэцээс Иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн гол үзэл санааг хүчингүй болгосон. Тиймээс бид хуулийн шинэ төслийг УИХ-ын намрын чуулганд дахин өргөн бариулахаар бэлтгэж байна. Цаашид иргэдийн оролцоотой хэрэг шийддэг систем рүү орох юм.

 

Д.ЦЭЦЭГ 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Нийтэлсэн admin   Үзсэн: 1359   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |