“Гэр бүлийн маргаан, гэр бүлийн хүчирхийлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалт боллоо » Сайхан сум дахь Сум дундын шҮҮх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-02-2017, 15:44   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Гэр бүлийн маргаан, гэр бүлийн хүчирхийлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалт боллоо

 

Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO) хамтран "Гэр бүлийн маргаан, гэр бүлийн хүчирхийлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа”сэдэвт сургалтыг өнөөдөр (2017.02.17) зохион байгууллаа. Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нээж, зорилго, ач холбогдол, онцлогийн талаар танилцууллаа. Энэ удаагийн сургалт гэр бүлийн маргаан, түүний онцлог, практикт тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, гадаад орны гэр бүлийн шүүхийн сайн туршлагыг судалж, энэ төрлийн маргааныг хянан шийдвэрлэхэд гэр бүлийн харилцаа, сэтгэл зүйн онцлог, жендерт суурилсан гэр бүлийн хүчирхийлэл, түүний онцлогийг харгалзан үзэх хандлагыг төлөвшүүлэх зорилготой гэдгийг тэрбээр хэлсэн үгэндээ онцолсон юм.


Сургалтад Улаанбаатар хот болон Дархан-Уул, Төв, Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 шүүгч оролцлоо.

 

 

Сургалтын эхний хичээлийг "Гэр бүлийн харилцааны онцлог, гэрлэлтийн сэтгэл ханамж буурч, зөрчил үүсэх шалтгаан” сэдвээр Олон улсын Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Оюун-Эрдэнэ, үргэлжлүүлэн Хууль сахиулах их Цагдаагийн сургуулийн багш Ө.Болдбаатар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлстийн ахлах байцаагч Э.Баярбаясгалан нар "Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт, үр дагавар” сэдвээр хичээл заалаа.


Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа нар "Гэр бүлийн холбогдолтой иргэний маргааныг шүүхээр хянан шийдвэрлэж буй практик, тулгамдсан асуудал”, сэтгэл судлаач Ц.Энхжаргал "Гэр бүлийн холбогдолтой маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгчид шаардлагатай харилцааны ур чадвар”, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан "Гэр бүлийн холбогдолтой иргэний маргааныг үр нөлөөтэй хянан шийдвэрлэх арга зам, хууль хэрэглээний зарим асуудал”, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл зүйч Ш.Батболд "Гэр бүлийн холбогдолтой иргэний маргааныг хянан шийдвэрлэхэд сэтгэл зүйчийн үүрэг оролцоо”, Судалгаа хариуцсан ахлах референт Л.Галбаатар, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун нар "Гадаад орны гэр бүлийн шүүхийн сайн туршлага”, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг "Шүүхийн орчин, нөхцөл, зохион байгуулалтаар гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх нь” сэдвээр хичээл заасан.


Энэхүү сургалтаар гэр бүлийн харилцааг нөхөн сэргээх, салалтын дараах зөвлөн туслах үйлчилгээний арга зүй, ур чадварыг эзэмшүүлэх зэрэг шинэлэг мэдлэг ур чадварыг олгохоор зорьсон. Сургалтын арга зүй нь онол, хууль хэрэглээнээс илүүтэйгээр ур чадварыг нэмэгдүүлэх, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн оролцооны арга, дадлага ажилд тулгуурласнаараа онцлог юм.

 

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


Нийтэлсэн admin   Үзсэн: 317   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Арваннэгдүгээр сар 2019    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930