Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-02-2017, 18:20   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

 

Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын нийгэмлэг хамтран өнөөдөр "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, нэгжийн дарга нар, нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга нар, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй өмгөөлөгчдийн төлөөлөл, судлаачид оролцлоо. Мөн орон нутаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газар онлайнаар хэлэлцүүлэгт оролцож, мэдээлэл авлаа.


Өмгөөлөгчдийн төлөөлөл өчигдөр нийслэлийн иргэний хэргийн шүүхийн байранд ажиллаж, бодит байдалтай танилцсан юм. 

 

 

Н.Лүндэндорж: Хуульчдын саналаар бодлогын шийдэл гаргадаг

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж "Өмгөөлөгчдийг урьж, санал сонсох нь уламжлалт ажил болсон. Шүүхийн шинэтгэлийн үр дүн, болж байгаа болон болохгүй байгаа асуудлыг асууж, сонсохгүй бол юу хийж байгаагаа мэдэхээ больчихдог. Тиймээс Та бүхний санал маш их үнэ цэнэтэй. Өнгөрсөн жилүүдэд та бүхний өгсөн саналтай Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд нэгбүрчилэн танилцсан. Бодлогын шийдэл гаргахад Та бүхний санал үнэтэй хувь нэмэр оруулсан. Хуульчид та бүхэн мэргэжлийн нүдээр харж байгаа учраас хамгийн өндөр түвшний санал гаргаж, буцах холбоо тогтоодог. Би Монгол Улсыг тойрч Хэнтий, Сүхбаатар, Хөвсгөлөөс бусад аймгийн иргэдтэй уулзаж, саналыг нь сонссон. Мөн Тамгын газраараа дамжуулж иргэдийнхээ саналыг сонсдог. Үүн дээр нэмээд мэргэжлийн хуульчдын санал их чухал. Цаашид сэдэвчилсэн уулзалт олныг хийнэ. Судлаж, ярилцсан асуудлаа хууль тогтоогч, тухайн асуудлыг эсэргүүцэж байгаа хүмүүст мэдээлэл өгөх, ойлгуулах нь чухал. Аргачлал өндөр хөгжсөн орнуудад мэргэжлийн холбоод нарийн асуудлаа шийддэг жишигтэй.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны зорилт нь шүүхийн үйлчилгээний байгууллагын стандарт руу оруулах. Хэдхэн жилийн өмнө шүүхийг гэдийгээд сууж байдаг, хүнд суртлын систем гэж ойлгодог байсан. Одоо үйлчлүүлсэн хүнд тонгойдог, бөхийдөг үйлчилгээний стандарттай болно. Тухайлбал, гадны шүүхэд очиход шүүхийн шууданг үзүүлдэг. Тэр нь тухайн шүүхийн нүүр царай болдог. Гэтэл Монгол Улсад шүүхийн шуудантай нэг ч шүүх байдаггүй. Иргэд өөрсдөө очиж өргөдлөө өгдөг. Яваандаа иргэдийн шүүх рүү цувдаг цувааг зогсоож цахимжуулах, зайнаас харьцах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллана” гэлээ. 

 

 

Шүүхийн үйлчилгээний стандартыг танилцууллаа

 

Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг "Шүүхийн үйлчилгээний стандарт” сэдвээр танилцуулга хийлээ. Тэрбээр "Шүүхийн ерөнхий зөвлөл 2017 онд шүүхийн үйлчилгээг сайжруулах зорилт тавьсан. Үйлчилгээний соёл дутуу, байрны нөхцөл тааруу гэдэг шүүмжлэл шүүхэд бий. Өнөөгийн нөхцлөөр шүүхийн байрны нөхцөл муу, тэнд ажиллах хүмүүсийн орон тоо дутуу. Мөн өмгөөлөгч, хуульчдын мэдлэг, үйлчилгээ авах соёл дутуу гэх зэрэг тал талаасаа ажлаа сайжруулах шаардлага бий. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн үйлчилгээний стандартыг сайжруулахад

 

 

-Байрны зохион байгуулалт,

-Шүүхийн тамгын газрын бүтэц, хүний нөөцийг шинэчлэх,

-Иргэдийн үйлчилгээний хэрэгцээг тодорхойлох,

-Үйлчилгээний дүрэм журмыг тодорхой болгох,

-Олон нийтийн хяналтыг оруулах зэрэг чиглэлээр арга хэмжээ авч, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гээд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа.

  

Эрх зүйн орчинг боловсронгуй болгоход шийдэлд хүрэх санал гаргав

 

"Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулсан байгууллагуудын төлөөлөгчид саналаа хэллээ.

 

Монголын хуульчдын нийгэмлэгийн ерөнхийлөгч Д.Нандинцэцэг: Би "Дачэн Дэнтонс” олон улсын хуулийн фирмын Монгол дахь төлөөлөгчөөр ажилладаг. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын шүүхэд итгэх итгэл муутай. Аль болох Монголын шүүхээр асуудлаа шийдүүлэхгүй, эвийн журмаар шийдэх зарчмыг баримталдаг. Гадны хөрөнгө оруулагчид нэхэмжлэгч байлаа гэхэд "Хариуцагчийн ард улс төрийн нөлөөлөл бий юү. Шүүхэд нөлөөлөх хүн байвал шүүхэд хандахгүй” гэж ярьдаг. Монгол Улсын шүүх хээл хахууль авах боломжтой, систем нь буруу гэж хөрөнгө оруулагчид үзэж байгаа. Эрүүгийн хэрэг байхад гэрээтэй учраас иргэний шүүхээр асуудлаа шийдүүл гэдэг байр суурь шүүхэд байдаг. Шүүхийн систем гадны хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж байгаа.

 

 

Монголын хуульчдын холбооны тамгын газрын дарга Ц.Ганболд: Өнөөдрийн хэлэлцүүлгээр тодорхой шийдэлд хүрч, хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох чиглэлээр үр дүн гарна гэж харж байна. Өмгөөлөгчид шүүх хуралдааныг хойшлуулж байгаа талаар шүүхээс Монголын хуульчдын холбоонд гомдол ирдэг. Мөн шүүгчид шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж байна, ачааллаас болж шүүх хуралдаан болох хугацаа сунжирч байгаа талаар өмгөөлөгчид асуудал тавьдаг.


Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд тулгамдсан асуудлыг өнөөдөр ярьж дуусахгүй. Харин эрэмбэлээд, ямар хэмжээгээр ярих талаар санал солилцъё.

 

 

1. Шүүхийн үйлчилгээний стандарт ажил болж байна уу гэдэгт анхаарах ёстой. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн учраас шүүхийн шийдвэр гарахаас өмнөх процессын ажиллагаа цэвэр үйлчилгээ байх шаардлагатай. Шүүхийн үйлчилгээг боловсронгуй болгохоор сайхан ажил санаачлаад хийж байна. Гэвч харилцааны соёлын асуудал тэр ажлыг чинь унагана гэдгийг анхаарах ёстой. Шүүгч, ажилтнуудын харилцааны соёл ямар байгаад анхаарахгүй бол үр дүнд хүрэхгүй. 

 

Өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд очиж үйлчилгээний төвтэй танилцлаа. Байгаа орчиндоо тохируулж үйлчилгээгээ сайжруулах сайхан эхлэл тавьсанд баяр хүргэе. Шүүхийн шинэтгэлийг нийгэмд таниулах хамгийн гол субьект нь өмгөөлөгчид. Өмгөөлөгчид, Монголын өмгөөлөгчдийн холбоо "Өмгөөлөгч” сэтгүүлээр дамжуулж шүүхийн шинэтгэлийг нийгэмд таниулж байгаа.

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн эрх зүйн харилцааны зохицуулалт өнөөгийн нийгэмд зохицож байна уу гэдэг ярих асуудал. Тухайлбал, тус хуулийн 34 дугаар зүйлд өмгөөлөгчийн эрх үүргийн зохицуулалт бий. Өмгөөлөллийн тухай хууль хүчингүй болсноор өмгөөлөгч хуульд заасан эрх, үүргийг эдлэхийг л зохицуулсан. Хуульд заасан эрх үүрэг гэхээр нэг талаас хэргийн оролцогчийн эрх үүрэг, нөгөө талаас Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан 2 үүргийн хэмжээнд л эрх зүйн харилцаанд орж байна. Энэ эрх зүйн харилцааг боловсронгуй болгох шаардлага бий. Үүнээс гадна зарим нэг эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлэхгүй байна. Тухайлбал, шүүх хуралдаан мэтгэлцээний зарчмаар явагддаг. Гэтэл давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаан дээр хэрэгждэггүй. Энэ бол тухайн хуулийг хэрэгжүүлж байгаа субьект, хувь хүний үзэл бодол, ойлголт. Мэтгэлцээнийг удирдаж байгаа шүүгч өөрөө голд нь орж байгаад эвгүй байдалд орох тохиолдол ч бий. Уг нь шүүгч хөндлөнгийн байр сууринаас хандаж, мэтгэлцээнийг удирдах зарчмаар хурлаа явуулах ёстой.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар шүүх давж заалдах гомдол гаргахгүйгээр шийдэж байгаа нь иргэдийн эрх, өмгөөлөгчдийн санал хүсэлтийг зөрчиж байгаа. Шүүгчээс татгалзахад хүртэл давж заалдах гомдол гаргахгүйгээр шийдэж байна. Эрх зүйн зохицуулалтаа эргэж харахгүй бол далимдуулаад иргэдийн эрхийг зөрчиж байгааг анхаарах ёстой.

 

Эцэст нь шүүхэд итгэх итгэлийг бид л бий болгоно. Шүүхийн практикийг өмгөөлөгчид тогтооно гэсэн ойлголт бас бий. Нөгөө талаар хууль эрх зүйн зохицуулалтын ерөнхий ойлголтын талаар тогтсон ойлголтоо баталгаажуулах шаардлага байна.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан:

 

Шүүхийн захиргааны ажилтны харилцаа, хандлагад өөрчлөлт гаргах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. 2017 онд шүүхийн захиргааны ажилтнуудын түвшинг тогтооно. Яваандаа Шүүхийн захиргааны ажилтны коллеж байгуулж захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэнэ гэлээ. 

 

Шүүхээр үйлчлүүлэхэд тулгамдаж буй асуудлаар хуульчид ярилаа

 

Хуульч, өмгөөлөгчид иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шүүхэд тулгамдаж байгаа асуудал”ын талаар ярьж, саналаа хэлсэн юм. Өмгөөлөгчид шүүхийн захиргааны ажилтнуудын харилцаа хандлагад шүүмжлэлтэй хандаж байв. Мөн иргэний хэргийн хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс хэрэг үүсгэдэггүй. Хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа хийгддэггүй. Шүүхэд мэтгэлцэх зарчим хангагддагүй гэх зэрэг асуудлыг ярьсан юм. Хэлэлцүүлгийн дэлгэрэнгүйг www.judcouncil.mn сайтаар хүргэнэ.



  

 

 

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Нийтэлсэн admin   Үзсэн: 691   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд

21 өдөр 6 цаг 20 минут 22 секундын хугацаа үлдсэн байна

Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |