Шүүхийн Тамгын газрын дарга нарт зориулсан сургалт эхэллээ » Сайхан сум дахь Сум дундын шҮҮх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-12-2014, 13:53   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн Тамгын газрын дарга нарт зориулсан сургалт эхэллээ

 

Анхан болон Давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга нарт зориулсан сургалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанаас зохион байгуулж байгаа тус сургалт энэ сарын 18-20-ны өдрүүдэд үргэлжилнэ. Сургалтыг "Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх эрх зүйн зохицуулалт”, "Төрийн албаны үйл ажиллагаатай холбогдсон эрх зүйн зохицуулалт”, "Төрийн албаны ёс зүй, соёл”, "Тахарын үйл ажиллагаа”, "Бичиг хэргийн стандарт”, "Шүүхийн захиргааны удирдлага”, "Шүүхийн хүний нөөцийн чиглэлээр гарсан бодлого, шийдвэр”, "Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үйл ажиллагааны бодлого шийдвэр”, "Шүүхийн мэдээллийн технологи” зэрэг өргөн хүрээтэй сэдвээр зохион байгуулж байна. Сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанаас болон Улсын дээд шүүх, Төрийн албаны зөвлөл, Тахарын ерөнхий газар, Удирдлагын акедеми, Монгол Улсын их сургуулийн багш нар хичээл заах юм. Энэхүү сургалтад Анхан болон Давж заалдах шатны 79 шүүхийн 41 Тамгын газрын дарга хамрагдаж байна.





 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Нийтэлсэн admin   Үзсэн: 575   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

Цаг агаар
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 
  |  
«    Аравдугаар сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031