Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-12-2014, 09:02   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа

Шүүхийн тамгын газруудын 2014 оны ажлын үнэлгээг танилцуулах, 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулах ажиллагаа өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд болон ажлын албаны удирдлагууд, 79 шүүхийн 41 Тамгын газрын дарга оролцсон юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Тамгын газрын дарга нартай уулзах үеэрээ "2015 оныг төсвийн сахилгын жил болгоно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Шилэн дансны тухай хууль" 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ. Энэхүү хуулийг хэрэгжүүлэх ажлыг шүүхүүд манлайлах ёстой. 2015 онд нийт шүүхүүд хэмнэлтийн горимоор ажиллана” хэмээн хэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан "2014 онд шүүхийг ил тод, нээлттэй болгоход томоохон ахиц гаргасан байна. "Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээд ажил хийлээ, 2015 онд ч үргэлжлүүлэн хийх болно” гэлээ.

Шилдэг тамгын газрыг шалгаруулахад иргэдэд хамгийн ойр, ил тод, нээлттэй ажилласан үзүүлэлтийг чухалчилжээ.

 

Шүүхийн шилдэг тамгын газраар Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Тамгын газар,дэд байрт Сум дундын 5 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн Тамгын газар,гуравдугаар байранд Сум дундын 19 дүгээр шүүх, Захиргааны хэргийн 14 дүгээр шүүхийн тамгын газар тус тус шалгарч өргөмжлөл гардан авлаа. Шүүхийн тамгын газрын ажлыг үнэлэхдээ тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, бодлогын зорилт, түүний хэрэгжилт, үр дүн, 2014 оны үйл ажиллагааны тайлан, шүүхийн тамгын газрын даргын үр дүнгийн гэрээний биелэлтийн илтгэх хуудас, шүүн таслах ажлын болон хэргийн хөдөлгөөний мэдээ, тайлан, санхүүгийн тайлан тэнцэл, аудитын үнэлгээ, дүгнэлт, шүүхийн цахим хуудас, хэвлэл, мэдээлэл,олон нийтэд хандсан үйл ажиллагаа, мониторингийн үр дүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр, зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын биелэлт, тухайн жилийн ажлын тайланд шүүгч, ажилтны өгсөн үнэлгээ зэргийг тус тус харгалзсанаас гадна Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, ажлын албаны ажилтнууд орон нутгийн болон нийслэлийн шүүхүүдийн үйл ажиллагаатайгазар дээр нь очиж танилцсан үнэлгээнд тулгуурласан байна.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Нийтэлсэн admin   Үзсэн: 989   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Мэдээлэл хайх булан
Иргэн таньд

21 өдөр 6 цаг 20 минут 22 секундын хугацаа үлдсэн байна

Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Шүүхэд мэдүүлэх эрх
Подкаст
Бидэнтэй нэгдээрэй
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Тийм
Үгүй

 
 

Шүүхэд мэдүүлэх эрх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

Видео
 
  Шүүхүүд
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын дээд шүүхийн Тамгын газар
  • Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  • Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
  •  
      |